Чихрийн хайрцгийг таглаад сайтар холин Жонгүгийн өмнө дэлгэн тавихад тэр нухацтай царайлан 6 ширхэг хуйлсан цаас руу ширтэнэ.
Эцэст нь тэр нэг нэрийг долоовор дунд хурууныхаа завсар хавчуулан аажмаар өргөхөд миний нүд бараг очоод наалдчихаар хэмжээний бүлтийн цаасыг дагуулан харж байлаа.
Гэвч миний итгэл рүү юу ч үгүй ус цацаж орхисон зүйл нь, Жонгүгийн аажмаар сугалан өргөх цаасны жаахан хэсэг нь ил гарчихсан байх бөгөөд түүн дээр 'Кан' хэмээсэн байх ажээ.
Би биш Ёорүм Амелиагийн дүрийг авах нь хэмээн урам хугарсан байртай зогсож байтал өнөөх цаас Жонгүгийн хуруунаас мултран унаж, буцаад хайрцаг руугаа орчихлоо.
- Хөөх. Эдвард саяны сугалсан хүнийг минь Амелиа болгомооргүй байгаа бололтой. Ахиад сугалчихаж болно биз дээ?
Жонгүг гэмгүй инээмсэглэн ийн хэлэхэд Рювон толгой дохив. Түүний ахин сугалсан цаасанд нэг их найдлага тавилгүйгээр зогсож байтал..
- Чэ Сүбин.
Миний нэр түүний амнаас унахын алдад, би Амелиа болсон баяраа хэдийн сэтгэлдээ тэмдэглэж байлаа.
- Амелиагийн дүрд Чэ Сүбин сонгогдлоо. Баяр хүргэе.
Им Рювон эелдгээр инээмсэглэн хэлээд, Амелиа Грэе хэмээн тэмдэглэснийхээ ард Чэ Сүбин гэж бичээд,
- За, жүжгийнхээ ерөнхий төлөвлөгөөг гаргаад хоёр гол дүрээ сонгочихсон юм чинь, хамгийн гол зүйлдээ орцгооё. Зохиол. Эхлээд ноороглоод, дараа нь засаж сайжруулцгаая.
Ноороглоод, засаж сайжруулахад өнөө орой ч хүрэхгүй урт хугацаа орох тул бид гэр гэрлүүгээ залган оройтохоо сануулж, зам нэгтэй хүмүүс нь хамт явах талаараа ярилцаж байлаа.
Бүгд оройн хоолоо идэж амжихааргүй болсон тул, хоёрыгоо дэлгүүр явуулаад зургийн танхимд тухлаад суучихлаа.
- Юу ч гэсэн Амелиа бол Эдвардын ээжийн худалдаж авсан зарц. Тэгээд гэрийнх нь зооринд амьдрахаар болсон цагаас эхлээд Эдвард түүнд дурлана.
Бурхан минь бурхан минь.. Эдвард надад дурлана гэнэ ээ.
Дэлгүүр явсан хоёр маань ч ирж, бид хоол идэнгээ бүр тухтай бичиж эхэллээ. Хүн бүр нөүтбүүк дээр шивэх Рювонд санаа бодлоо хэлж, бага багаар жүжгийн минь үйл явдал бүрдсээр байв.
___
Арай гэж дуусахад гэгээ тасарч байсан тул тарцгаахаар болж, Рювон гэртээ очоод дүрст дуудлага хийгээд засварлацгаая хэмээв.
![](https://img.wattpad.com/cover/273093694-288-k294697.jpg)
YOU ARE READING
The Sound of Your Heart | [ completed ]
Fanfiction- Өө, соруул! Хажууд хэн нэгний сүүдэр тусахтай зэрэгцэн, газар унасан соруулаа авах гээд харсан ч байсангүй, харин үл таних өндөр хөвгүүний гарт байх нь тэр. Би харцаа өргөн түүн рүү харахад, яг л лааны тосон баримал мэт царайлаг хөвгүүн байлаа...