ЗӨВХӨН ТЭНЭГҮҮД Л...
ЧАМД ДУРЛАДАГ.
~¤¤¤~
БИ ЧАМД ЗҮРХЭЭ АЛДСАН ТЭР ТЭНЭГҮҮДИЙН Л НЭГ...
~¤¤¤~
Би чиний ганцхан инээмсэглэл, хүндхэн санаа алдалтанд зүрхээ даатгачхаад, өөрийгөө зөвхөн чинийх гэж итгэдэг мунхаг охин...
Чи манай гэрт миний биш, эгчийн минь найз залуу гэгдэж орж ирсэн тэр өдрөөс ч өмнө харцанд чинь дурлаж, үнэрт чинь автчихаад хаа сайгүй чамаар л өвчилж ирсэн ичимхий, нуугдмал охин чинь бас л би.
Цэвэрхэн цаасан дээр хөргийг чинь буулгахдаа зүрхэндээ түчигнэх мянган мэдрэмжээ харандаагаар илэрхийлж чаддаг хэрнээ барааг чинь хараад л хэлээ залгиж, хэвлийдээ эргэлдэх олон эрвээхийтэйгээ хамт нисээд, хамаг ухаанаа алдчихдаг тэнэг.
Би ийм л хүн.
Тийм ээ, тэнэгүүд л дурладаг.
Зөвхөн тэнэгүүд л өөрсдийгөө үл тоож, тэс өөр оршихуйг ингэж их хайрлаж чадна. Хайртай хүнээ түүнийхээ хайрттай хамт хайрлахыг тэд л мэднэ.
Би бол тэнэг.
Чамд дурласан чиний тэнэгхэн охин...
Чиний Сэра...
Харин чи бол түүний Жонгүг.
ГЭХДЭЭ...
"Түүнийх" гэдэг үг хачин байдлаар төвөгтэй болж эхэлсэн юм.
Намайг эгчийнхээ найз залуутай хамт нэг оронд сэрснээс хойш...
>>>
Есөн сарын нэгэн байна даа. Жонгүгийн төрсөн өдрийн сүүлийн хэдэн хоромд шинэ бичвэрээ нийтэлчихье.
Хайрлаж өгөөрэй. ERAs❤
Short story байгаа шүү. Нэг хэсгээ богинохон бичихийг хичээнэ ээ.
YOU ARE READING
FOOLS || JJK [Completed]
FanfictionЗөвхөн тэнэгүүд л дурладаг. Би бол тэр тэнэгүүдийн л нэг. Бүр төрсөн эгчийнхээ найз залууд дурлачихсан усан тэнэг. Түүний ганцхан инээмсэглэл, хүндхэн санаа алдалтанд зүрхээ даатгачхаад өөрийгөө зөвхөн түүнийх гэж итгэдэг мунхаг охин...