"Түрүүлж хуурсан нь чи!"
***
Утас дуудах чимээ цаанаа л нэг түгшүүртэй сонстох ч тэвчээртэйгээр хүлээх нь түүнийг дэндүү их үгүйлснийх ч байж мэднэ.
Аваарай...
Ким Тэхён.
"За?"
Авчихлаа.
"Т..Тэхён?"
Түүнийг хараагүй бараг л долоо хоночихсон гэхээр итгэж өгөхгүй юм.
"Яах гэж залгасан юм?"
"Тэр нөгөө... Маргааш бид нар зугаалгаар явах гэж байгаа. Хоёр хонох байх. Тэгээд явж ирснийхээ дараа чамтай уулзмаар байна."
Тэр намайг санахгүй байгаа юм байх даа?
Бурхан минь гэж...
"Аан..."
"Юу гээч? Би чамайг маш их санаж байна."
"Сэра..."
"За?"
"Маргаашнаас эрс хүйтэрч магадгүй гэсэн. Дулаахан хувцаслаарай. Жилийн энэ саруудад чи амархан ханиад хүрчихдэг. Кан хамт явна биз дээ? Түүнээс битгий холдоорой. Иймэрхүү зугаалгаар явахдаа чи дандаа л бэртэж гэмтчих гээд байдаг шүү дээ."
Утсаа аль болох өөрөөсөө холдуулчхаад хөнгөхөн ханиалгасныхаа дараа буцаан чихэндээ наалаа.
"Ойлголоо... Би сайн яваад ирнэ ээ. Бэртэж, гэмтэхгүй гэж амлаж байна. Харин намайг ирэхэд... Чи надтай уулзах уу?"
Түүнтэй ярих ийм хэцүү биш юмсан.
Гэтэл би яг л хэн нэгэн сайн хүнтэйгээ ярьж байгаа өсвөр насны охин шиг л байгаагаа нуух юун.
YOU ARE READING
FOOLS || JJK [Completed]
Fiksi PenggemarЗөвхөн тэнэгүүд л дурладаг. Би бол тэр тэнэгүүдийн л нэг. Бүр төрсөн эгчийнхээ найз залууд дурлачихсан усан тэнэг. Түүний ганцхан инээмсэглэл, хүндхэн санаа алдалтанд зүрхээ даатгачхаад өөрийгөө зөвхөн түүнийх гэж итгэдэг мунхаг охин...