"Түүний төгс нэгэн..."
~¤¤¤~
"Тэр эргээд ирчхэж..."
Түүний шүүгээний хажуугаар өнгөрөх богинохон агшинд би дуртай. Тэр тусмаа тэр миний үлдээгээд явсан шоколад, жижигхэн захиаг авчхаад намайг хайн ийш, тийшээ харах үед нь бүр ч дуртай.
"Хэн? Нөгөө чамд өдөр бүр шоколад үлдээдэг байсан охин уу?"
"Тийм ээ..."
Үгүй ээ...
Бүр хайртай.
Найзтайгаа өрнүүлэх харилцан яриаг нь тийм ч удаан сонсоогүй ч миний тухай яригдсан хэдхэн мөр нь намайг диваажинд аваачиж байсан юм.
Би ирлээ.
Жон Жонгүг...
"Бурхан минь! Сэра... Чи ирчхэж. Чамайг ямар их санасан гээч? Яагаад утсаа аваагүй юм?"
Өөрийнхөө шүүгээг уудлан хэрэгтэй дэвтэр, номоо авч байтал газар дээрх цорын ганц найз минь миний зүг орилсоор хүрч ирэв.
Тодорхойлж болно оо.
Би тийм ч нийтэч биш. Нэмээд хэлэхэд би үнэхээр ичимхий. Тэгээд л энэ сургуульд хөл тавьсан цагаасаа эхлээд зүрхээ алдчихсан тэр хүндээ сэтгэлээ илчилж чадалгүй хоёр жилийн нүүрийг үзээд байгаа хэрэг.
Үнэндээ анхных нь...
Анх удаа дурлаж байгаа болохоор... Ер нь үүнийг дурлал үгүйг нь ч мэдэхгүй л дээ. Гэхдээ л энэ хачин зүйл анхны удаагийнх болохоор...
Сонирхолтой хийгээд айдас хүргэм байна.
Ер нь хүн дурлахаараа юу хийдэг юм бол? Тэнэг хүн шиг л болчихсон өөрийгөө гайхаад барахгүй нь...
YOU ARE READING
FOOLS || JJK [Completed]
FanfictionЗөвхөн тэнэгүүд л дурладаг. Би бол тэр тэнэгүүдийн л нэг. Бүр төрсөн эгчийнхээ найз залууд дурлачихсан усан тэнэг. Түүний ганцхан инээмсэглэл, хүндхэн санаа алдалтанд зүрхээ даатгачхаад өөрийгөө зөвхөн түүнийх гэж итгэдэг мунхаг охин...