17.

2.1K 193 12
                                    

"Нүд чинь өгүүлнэ..."

***

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

***

           Японы уур амьсгал дэндүү үзэсгэлэнтэйн дээр түүнтэй хамт байгаа минь яг л диваажинд ирчихсэн мэт мэдрэгдэх нь зүрх догдлуулам.

"Хөөх! Чи үнэхээр авьяастай юм аа..."

           Жонгүгийн будаж байгааг хараад уулга алдсаар хэлбэл тэр ч бас гайхав.

"Нээрээ юу?"

          Хамтдаа унтаж, хамтдаа сэрж, жинхэнэ хосууд шиг өдөр хоногийг туулсаар аль хэдийн жаргах нар, мандах сарыг долоон удаа харжээ.

          Бидний аялал талдаа орж байна.

          Энэ нь нэг талаараа намайг гуниглуулах ч нөгөө талаараа сандралд автуулах юм.

"Тийм ээ. Үнэхээр сайн байна..."

         Хамтдаа зурсан зургийнхаа урд суугаад хичээнгүйлэн будах түүнтэй нэгдвэл тэр инээмсэглэнэ.

Жонгүгт чадахгүй зүйл гэж үнэхээр байдаггүй бололтой.

"Алив... Ингэчихвэл бүр гоё болно."

        Зурганд дутагдаж байгаа өнгийг нэмэнгээ түүн рүү харвал тэр надтай харц тулгарах агшиндаа өхөөрдмөөр инээмсэглээд урагш болон бидний хоорондох зайг ойртуулав.

"Жонгүг..."

        Зүрх минь хүч түрэн цохилж эхлэхэд тэр огцом урагшлахдаа хамар дээр минь ногоон өнгийн будгаар зурчих нь тэр. Тэгээд хормын дотор л инээд алдан зочид буудлын том цонхны зүг зугтах аж.

"Хөөе! Наашаа хүрээд ир..."

       Би ч бийрээ аван түүний араас гүйв.

Хар шорт, том малгайтай цамц, бага зэрэг сэгсийчихсэн үс... Тэгсэн ч бүх зүйл нь ер бусын үзэсгэлэнтэй.

"Чи намайг гүйцэхгүй ээ... Миний Сэра жижигхэн. Бас үнэхээр удаан..."

        Бидний хөөцөлдөөн хэсэг хугацаанд үргэлжилсэн ч эцэст нь би түүнийг орон дээр барьж авав. Уул нь бидэнд тусдаа өрөө байгаа ч эхний өдрөөсөө эхлээд л нэг өрөөнд хамтдаа байрласныг дурдах нь зөв байх.

FOOLS || JJK [Completed]Where stories live. Discover now