6.

2K 221 30
                                    

"Намайг үнсээч..."

***

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

***

"Сэрагийн найзууд ирсэн юм уу? Яагаад гэртээ оруулахгүй байгаа юм? Гадаа удвал даарна даа..."

    Бурхан минь гэж... Эгч бас яагаад гараад ирэв дээ?

"Тэд одоо явах гэж байгаа юм аа... Та орж бай."

"Харагдаагүй хүүхэд байх чинь?"

    Түүнийг над руу нэг л жуумалзсан харцаар харахад нь би яаран толгой сэгсэрнэ.

"Хүргэж өгсөнд баярлалаа. Одоо явцгаа даа... Дахиж маргалдах хэрэггүй шүү."

    Тэгэхээр...

    Юу ч гэсэн бид тэр газраас хамтдаа гарсан. Гэтэл дахиад л тэдний утгагүй маргаан үргэлжилж эхэлсэн юм.

    Хэн нь хүргэж өгөхөө шийдэх тухай л даа...

Бурхан минь гэж!

     Эцэст нь ямар шийдэлд хүрснийг ойлгож байгаа гэж найдъя. Тэдний хэн нь ч бууж өгөөгүй.

      Ер нь яах гэж ч тэмцэлдээд байгаа юм? Бүү мэд...

"Ингэхэд та нар завтай юу?"

"Эгч ээ! Та одоо болтол ороогүй хэрэг үү?"

     Өнөөдөр энэ хүмүүс чинь яачхаа вэ?

"Бид тоглоом тоглох гэж байгаа юм л даа. Хүн дутаад байгаа болохоор хамт хэсэг сууцгаавал..."

"Мэдээж болно. Сэратай хамт байх гэхээр нэг төвөгтэй хүн саад болоод хэцүү байсан юм. Та Сэрагийн эгч нь байх нь ээ?"

     Түүнийг над руу дохиход би толгой сэгсэрсэн ч Кан хүлээн зөвшөөрснөөр байдал буруу тийшээ эргэж орхив.

"Тэхён..."

"Би ч бас тоглоё."

     Тэр хүртэл намайг ч тоолгүй хажуугаар минь зөрөөд гэр лүү орчхов.

Хөөх!

Саяхан л хоёр талд зогсчихоод надад сайхан хандаад байгаагүй билүү?

FOOLS || JJK [Completed]Where stories live. Discover now