"Тэхёнд зүрхээ алдагсад..."
***
"Энийг уучих..."
"Бурхан минь... Шөнөжингөө ярьчихсан хүн шиг л ам чилээд байх юм."
Тэхёны өгсөн уснаас уугаад санаа алдвал тэр намайг шоолон инээх аж.
Яаж юу ч болоогүй хүн шиг байж чаддаг байна аа?
Гэтэл би ердөө нэг, хоёр...
За, за... Мартаж үз!
Үнэндээ сайн санахгүй байна. Гэхдээ санаж байснаа санаж байгаа л даа.
"Хэнтэй ярьсан юм?"
"Мэдэхгүй ээ... Ганцаараа л байх."
Галзуу хүн шиг сонсогдож байх чинь?
"Ингэхэд чи үнэхээр намайг үнсчихсэн юм уу?"
Өглөөнөөс хойш намайг дагаад байгаа энэ хачин мэдрэмж бүр галзууруулж гүйцэх нь!
Тэгэхээр...
Дэс дараалалтайгаар хэлбэл...
Би өглөө сэрээд толинд харсан.
Өдөр бүр хардаг царай минь хэвэндээ...
Гэхдээ харц минь уруул дээр тогтох үед гэнэтхэн л догдолсондоо үхэх шахаж, амьсгал давчдаж эхэлсэн гэвэл итгэх үү?
Гайхаж балмагдсандаа би урууландаа хүрч үзсэн.Тэгээд л санаж эхэлсэн юм.
Хэн нэгэн намайг үнссэнийг... Маш зөөлхөн... Үнэхээр дулаахан... Бас чихэрлэг байсныг нь...
Бүр гүнзгийрүүлж, дахиж хүсмээр... Гэхдээ эсрэгээрээ чангаар уйлж, хаяад зугтаачихмаар...
YOU ARE READING
FOOLS || JJK [Completed]
FanfictionЗөвхөн тэнэгүүд л дурладаг. Би бол тэр тэнэгүүдийн л нэг. Бүр төрсөн эгчийнхээ найз залууд дурлачихсан усан тэнэг. Түүний ганцхан инээмсэглэл, хүндхэн санаа алдалтанд зүрхээ даатгачхаад өөрийгөө зөвхөн түүнийх гэж итгэдэг мунхаг охин...