5.

2.2K 241 36
                                    

"Чи намайг яаж чадах юм?"

"Чи намайг яаж чадах юм?"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

***

"Чи ойрын үед их өөр харагдаж байгаагаа мэдэх үү?"

"Чи л хөөрхөн хувцас өмсөж бай гэсэн биз дээ?"

      Түүний урд тулан зогсоод инээмсэглэвэл тэр ч бас даган инээх аж.

      Нэг зүйлийн тухай долоон хоног шахуу бодсоны эцэст шийдэлд хүрч чадсан болохоор сэтгэл хангалуун байна. Өөрчлөлтөнд ч гэсэн бэлэн байгаагаа хэлье.

Юу гээч?

      Жонгүгаас зайгаа барих нь хамгийн зөв шийдэл. Тиймдээ ч тэр өдөр түүний өвөр дээр байхдаа өөрийнхөө биш, өөр хүний зүрхний чанга цохилтыг мэдрэхдээ л гэмшиж эхэлсэн.

      Эрүүл хүн шиг сэтгэцгээе.

Тэр чинь миний эгчийн найз залуу шүү дээ. Би түүнд ойртож, хайртай гэдгээ мэдэгдүүлж яасан ч болохгүй. Дурлачихсан ч гэсэн дурлуулчихвал...

Би бүр мөсөн муу хүн болно.

"Тэгвэл өнөө орой надтай хамт явах уу?"

"Өнөөдөр ямар өдөр юм?"

     Ямар нэгэн баярын өдөр биш дээ?

"Хөөе... Баярын өдрөөр л наргидаг гэж бодоо юу?"

     Тэхён намайг шоолон инээгээд үсийг минь сэгсийлгэж орхилоо.

"Больж үз. Би хамт явахгүй. За юу?"

      Түүн рүү муухай хараад урагш алхахад сургуулийн үүдэнд ямар нэгэн тортой зүйл барьчихсан эгч минь нүдэнд тусав.

"Сэи эгч?"

      Намайг түүн рүү гүйх гэтэл түүний нөгөө талаас биеийн тамирын заалнаас гарч ирсэн гэлтэй бэлтгэлийн хувцастай Жонгүг хүрч ирэх нь тэр. Энэ нь мэдээж намайг байрандаа зогсоход хүргэсэн.

FOOLS || JJK [Completed]Where stories live. Discover now