"Сайн уу? Тэхён..."
***
- JUNGKOOK's POV -
Би зуун жил чамайг л дуулъя.
Нүд булаам дөлгөөхөн харцнаас чинь эхлээд өөрийн ч мэдэлгүй хийдэг өхөөрдөм жижигхэн зуршлуудыг чинь хүртэл...
Ертөнцийн диваажингаас үргэлжлүүлээд чиний гоо үзэсгэлэнг хүсээд ч авч чадахгүй тамыг дуустал...
Би зуун жил чамайг л дуулъя.
Үсний чинь үзүүр салхи салхилахад яаж намирдгийг...
Зөөлхөн уруул чинь намайг ойртоход яаж чичирдгийг...
Чи намайг хайрладаг байсан цаг хугацаа бүрийг, жижигхэн хэсгийг ч үлдээлгүйгээр...
Би зуун жил чамайг л дуулъя.
Эгшиг бүртээ амьсгалыг чинь шингээж, амьсгал бүрээ үнсэлтээр чинь чимье. Мөрөөдлөө чамаар л будаж, чамайг зүрхэндээ мөнхөлье.
Би зуун жил чамайг л дуулж, үхэн үхтлээ чамайг л хайрлах болно.
Цагаан цаас, хар харандаа шиг зохицох чи бид хоёрын сүйг зөвхөн "хайр"-ын нэрэн доор л адислуулна.
***
Тэр үед түүний үзэсгэлэнтэй нүд над руу ямар өхөөрдмөөр ширтчихээд, дэлхийн төгсгөлийг үзсэн мэт л зугтаж орхисныг нь одоо ч санах юм.
Тэр үед ч...
Түүнээс хойшоо ч...
Хүслийн минь үзүүрт гялтганах хүн гээчийн өчүүхэн шунал нь зүрхийг минь тэр чигт нь эзэгнэхийг болиулж ч чадаагүй, ахархан бодлынхоо оргилд түүнийгээ яаж шаналахыг ч бодож амжаагүй би үнэхээр усан тэнэг.
YOU ARE READING
FOOLS || JJK [Completed]
FanfictionЗөвхөн тэнэгүүд л дурладаг. Би бол тэр тэнэгүүдийн л нэг. Бүр төрсөн эгчийнхээ найз залууд дурлачихсан усан тэнэг. Түүний ганцхан инээмсэглэл, хүндхэн санаа алдалтанд зүрхээ даатгачхаад өөрийгөө зөвхөн түүнийх гэж итгэдэг мунхаг охин...