"Буруу цагт учирсан зөв хүмүүс..."
***
Энэ хэзээ ч хайр байгаагүй.
Сэраг зовоохоо боль. Чи хангалттай харлаа.
Тэр яг ингэж хэлсэн.
Би зөв сонссон. Тийм биз?
"Хүйтэн байна."
Өөрийн эрхгүй дуу алдан шатаар уруудах Сомиг дагахдаа яагаад түүнд туслах гээд байгаагаа ч ойлгосонгүй.
Халуурч байгаа хүн юмсан. Толгой эргээд, дээрээс нь хүмүүсийн яриаг нууцаар сонсож байсан болохоор сандарсандаа л түүнийг дагаад ирж.
Шатаар уруудсаны дараа гэрэл бүдгэрч, нэг л жихүүдэс төрүүлэм орчин биднийг угтав. Соми халаасаа уудлан түлхүүр гаргаж ирээд замд минь таарсан хаалгыг онгойлгох ба гар чийдэнгээ надад атгуулна.
"Хаалгаа барьж байгаарай. Хаагдчихвал дотроосоо онгойдоггүй юм."
"Ойлголоо..."
Түүнд хариу хэлсэн ч толгой минь эрүүлээр сэтгэхэд дэндүү ядарсан байсан тул хамаг хүчээрээ хаалгыг бариад өвдөлтөө намдаахыг хичээж байлаа.
Харанхуй байхад дургүй юмсан...
Новш гэж!
"Сэра... Явцгаая."
Түүний гарт байх эвхдэг сандлаас даахыгаа аваад дахиад л шатаар алхсаар дээш гарч ирлээ.
"Хүлээгээрэй... Миний бугуйвч?"
"Өө... Зооринд унагаачихсан юм биш үү? Очоод авчих..."
"Гэхдээ---"
Ганцаараа явахаас айж байгаагаа хэлж ч амжаагүй байхад тэр надад зоорины түлхүүрийг атгуулаад яваад өгөх нь тэр.
YOU ARE READING
FOOLS || JJK [Completed]
FanfictionЗөвхөн тэнэгүүд л дурладаг. Би бол тэр тэнэгүүдийн л нэг. Бүр төрсөн эгчийнхээ найз залууд дурлачихсан усан тэнэг. Түүний ганцхан инээмсэглэл, хүндхэн санаа алдалтанд зүрхээ даатгачхаад өөрийгөө зөвхөн түүнийх гэж итгэдэг мунхаг охин...