"Хайр ба үзэн ядалт..."
***
Хайр, үзэн ядалт хоёр хэрвээ нэг үг байсан бол тэр үгийг зөвхөн өөртөө хэлж өгөхсөн.
Өөрийгөө бүхэлд нь үзэн ядах, үлдсэн буланг нь нууцаар хайрлах хоёр огтлолцох мөч бүхэнд...
Ойлгомжгүй.
Тэр ч, би ч... Бүгдээрээ...
Бидний нууцхан хүсэл, солиотой тэнэглэл... Бүгд буруу тийш хөтөлсөн.
Kang
Хүлээж байя.
Kang
Чамайг ирэх хүртэл чинь хүлээнэ...
Түүнээс ирсэн зурвасуудыг уншчихаад өрөөнийхөө ханан дээрх хуанли руу ширтэхдээ аль хэдийн хоёр сарын хугацаа өнгөрчихснийг анзаарав.
Нүд ирмэхийн зуурт л өнгөрчхөж...
Дэндүү хурдан байсанд хүндээр санаа алдаад толинд харвал өөрчлөгдсөн зүйл тийм ч их байсангүй. Зүгээр л цонхийсон царай, гунигтай харц л нэмэгдэж...Санаа алдалт.
Миний хийх дуртай зүйлсийн нэг л дээ.
Дэндүү энгийн өөртөө урам хугармаар ч юм шиг...
Тийм ч хөөрхөн биш, байдаг л нэг.
Сүүлийн үед эгч шигээ гайхалтай байсан ч болоосой гэж их бодох боллоо. Тэр бүх зүйлдээ л сайн.
Яг л түүн шиг...
"Чи юу гэж бодож байна? Тэхён..."
"Кан чамаас үерхэх тухай асуусан нь их зоригтой үйлдэл болж..."
Түүнийг ийн хэлээд орон дээр минь хэвтсэн чигтээ нүүрээ дарахад би хажууд нь очоод зэрэгцэн хэвтлээ. Миний өрөөг надаас илүү мэддэг цорын ганц хүн гэвэл тэр л байх.
YOU ARE READING
FOOLS || JJK [Completed]
FanfictionЗөвхөн тэнэгүүд л дурладаг. Би бол тэр тэнэгүүдийн л нэг. Бүр төрсөн эгчийнхээ найз залууд дурлачихсан усан тэнэг. Түүний ганцхан инээмсэглэл, хүндхэн санаа алдалтанд зүрхээ даатгачхаад өөрийгөө зөвхөн түүнийх гэж итгэдэг мунхаг охин...