Цэнхэр Үст

959 107 6
                                    


"Залуу авхай та дохиод үзээч"

Шидэт савааны дэлгүүрийн эзэн гэх хөгшин эрхэм нэгэн хар савааг гарт минь бариулсанаа ийн хэлэх аж. 

Хөнгөхөн гараараа дохиход өнөөх саваа нь олигтой юм үзүүлсэнгүй. Хажуу хананд өрөөстэй байх баахан хоосон хайрцагыг л ийш тийш шидэлчих нь тэр.

Арван дөрөв дэх. 

Арван дөрвөн удаа тэр надад саваа санал болгосон ч өнөө хэд нь надад таарсангүй. Ойр зуурын цонхнуудыг хагалж, хар шуурга мэт салхи үүсгэж ер нь л болж өгсөнгүй. Үнэндээ миний чадварт энэ хэдэн модны хугархай нь хүрэхгүй байгаадаа тэр юм шүү дээ. 

Саваа намайг биш би савааг голсоор байсан юм.

"Ач охины минь Сибирийн хар захаас авсан лууны хатаасан зүрх, хортой бах мэлхийн цус, усан ганц эвэртийн эвэрний хэсгээс бүрдсэн 11 инч саваа богино хэдий ч чадалтай саваа байсан юм"

Хадагтай Розир.

Миний цээжлүүлсэн өгүүлбэрийг торох юмгүй хэлж орхилоо. 

Ашгүй минь гэж.

17.

Сүүлийн оролдлого л байгаасай.

"Энэ саваа бол дэндүү хуучин саваа. Эзнийг нь би бараг 100 хол давсан жил хүлээж байсан гэхэд болно. Хөгшин миний таамгаар энэ саваа залуу авхай таныг л хүлээж байсан юм шиг байна"

Гарт минь тэр нэгэн урт бөгөөд хөнгөхөн бас барьсан цагаас минь л биеэр минь ямар нэг мэдрэмж гүйлгэх саваа бариулав. 

Гайхалтай.

Яг л миний хайж байсан зүйл мөнөөсөө мөн.

Би мэдэрсэн юм.

Энэ саваа бид хоёр нэгнээ сонгосон гэдгийг.

Хадагтай Розир бид хоёр дэлгүүрээс гарахдаа талархлаж буй гэдгээ илэрхийллээ.

"Баярлалаа, баяртай ноён Оливандер"

Нэг ч гэсэн даваагаа амжилттай давлаа. Үнэн хэрэгтээ өмнө нь огт саваа эзэмшиж байгаагүй бүр болоогүй шидтэний сургуульд нэг хоног ч явж үзээгүй хүн өөрийн гэсэн саваатай болно гэдэг ялангуяа Лондонгоос авна гэдэг бараг л бүтэхгүй зүйл байсан.

Ялангуяа над шиг 16 настай бол бүр хэцүү.

Азаар миний сонгосон удам алдартай байсны ачаар би өөрийн хэргээ бүтээж чадсан нь энэ байсан юм.

드레이코 말포이: 𝐓𝐇𝐄 𝐇𝐄𝐈𝐑𝐒Where stories live. Discover now