Годрикын Хөндий

661 96 15
                                    




Эргэн тойрон минь бүхэлдээ саарал.

Хараад байхад суунаглан харагдах энэ саарал зүйл бүхэлдээ манан байх ажээ.

Эдгээр манан надад нэг зүйлийг санагдуулам байлаа.

Хаана ийм ихээрээ байдгыг бас хаанаас энэ зураглал харагддаг билээ гэдгийг би тод санаж байсан юм.

Ой дурсамжиндаа тэр.

Годрикын хөндий?

Тиймээ.

Намайг дотроо ийн бодох төдийд саарал бараан манан дундаас байшингууд үзэгдэж эхэллээ.

Ихэвчлэн л хар, саарал байшингууд байх нь яг л нэг тийм аймшгийн зураглал шиг санагдах аж.

Алхах тусам.

Амьсгаа бачуурч одоо юу юугүй гарч ирэх байшинг би хүлээн байсан юм.

Өмнөхтэй адилаар яг энэ талаар бодох мөчид өнөөх ёрын хар дөрвөн давхар байшин өмнө минь зурайн гараад ирэх нь тэр.

Өнгөрсөн дэх дурсамж.

Байшинг би бараг л мартах шахаж байж.

Эргээд харахдаа би өнгөрсөнд аль эсвэл ирээдүйд үлдээсэн гэх өөрийнхөө дурсамжуудыг бага багаар санасан юм.

Энэ л газарт би хаягдаж.

Энэ л аймар байшинд би өсөж торниж.

Эцэст нь эндээс би нэг мөсөн зугтаж билээ.

Ул мөр нэгийг ч үлдээлгүй.

Өөрийнхөө ширхэг ч үсийг энд орхилгүйгээр жихүүдэс хүрэм энэ новшийн газрыг хаяаад явж байж билээ.

Зүүднээсээ сэрэхдээ би уйлсан байсан гэдгээ хэдийн мэдэрч байсан. Амьсгал минь хүндэрч, аньсага минь нойтон байлаа.

Азаар би өрөөний хамтрагч нараасаа хавь илүү түрүүлж сэржээ.

Баримжаагаар одоо л үүр цайж байгаа бололтой харагдана.

Босох ёстой цаг хүртлээ би зүгээр л таазаа гөлрөн хэвтэж байсан.

Яг л хуучны цаг шиг.

Уйтгартай.

Гунигтай.

Оргүй.

Хоосон.

Зүүд минь намайг яг л өнгөрсөнд минь эргүүлээд хүүхэд насанд минь аваачаад хаячихсан уу гэлтэй би хачирхалтай мэдрэмжинд дарагдчихсан байсан юм.

Гэвч.

Би одоо энд байна шүү дээ.

Хүссэн газраа.

드레이코 말포이: 𝐓𝐇𝐄 𝐇𝐄𝐈𝐑𝐒Where stories live. Discover now