Слитерины Гүнж

515 83 14
                                    


Хүүхдүүдийн шуугиан. 

Дор бүрнээ шивнэлдэх шивнээ, тэрүүхэн тэндээ алхах алхааны чимээ энэ бүгд Хогвартсыг амь орсон гэдгийг илтгэх шиг. 

Шидтэн сурагчид өвлийн амралтнаасаа эргээд ирсэн. 

Хүүхэд бүр л хэрхэн амралтаа гоё сайхнаар өнгөрүүлсэн бас хаашаа хаагуур аяласан талаараа нэгэндээ сонин болгон хөөрөлдөнө. 

Тэднээс ямар ч айдас ямар ч санаа зовох зүйл үл харагдана. 

Хөөрхий манай тэнхимийн бяцхан хүүгийн үхэл нууц болж үлдсэн. Түүнийг золгүй явдалаар үхсэн гэж мэдэгдсэн бөгөөд жинхэнэ шалтгааныг нь цөөхөн хүүхэд л мэдэж байсан билээ. 

Сургууль дээр ирсэн байсан хүүхдүүдээс сул амтай хүн байгаагүй бололтой өнөөх аюулт могойны талаарх зүйл огт дурьдагдахгүй байсан юм.

Энэ нь ч болсон. 

Хүн бүр л Хогвартсыг аюулгүй гэж итгэх хэрэгтэй. 

"Орохгүй юмуу.."

Коридорт цонхны тавцан дээр суун хүүхдүүдийг ажиглаж суусан намайг Невиллийн сануулга хичээлдээ орох ёстойг сануулсан юм. 

Профессор МакГонаголль дээр хичээлтэй гэдгээ ч мартчихаж. 

"Хувиргалын хичээлийн хоёр дугаар улирал.."

"Энэ улирал бид эд юмс дундаас чулуу болоод байгалийн ямар нэгэн өгөгдөл дээр ажиллах болно"

"Жишээ нь алт.."

"Бид алтыг шороо тэр ч бүү хэл ус ч болгох боломжтой"

"Тэгэхээр номныхоо 769 дэх хуудсыг гаргаж ирнэ үү"

Профессор урд хичээлээ заах бол хүүхдүүд түүний ярианд анхаарлаа төвлөрүүлэх бус харин Драко бид хоёрыг харан шивнэлдээд байх нь тэр. 

Эвгүй мэдрэмж. 

Охидууд нааш харсанаа намайг дээш харсан даруйд бушуухан шиг харцаа буруулж амаа даран шивнэлдэнэ. 

"Хэрэггүй юмнуудыг битгий тоо.."

Драко. 

Хажууд минь бэхэнд үзгээ дүрэн анхааралтай гэгч нь хичээлээ тэмдэглэж авч байсан тэрээр ийн хэлэх аж. 

Ганц ч удаа дээш хараагүй атлаа тэр хүмүүс бидэн рүү харж байгааг мэдэж байж. 

Гайхалтай. 

Ийм болохоор л Грэбб түүнийг ардаа нүдтэй гэдэг юм байна.

Харин би одооноос түүнийг духан дээрээ нүдтэй гэж тодорхойлох болно.

드레이코 말포이: 𝐓𝐇𝐄 𝐇𝐄𝐈𝐑𝐒Where stories live. Discover now