Дамблдорын Арми

579 91 12
                                    


"Хэрэв чамайг дахиж тэр азгүй амьтантай хамт байхыг харах л юм бол Лив"

Драко энэ өгүүлбэрээ хэлэнгээ миний өөдөөс алгуурхан алхаж байлаа. Харин би түүний ёжлох мэт жигтэй байдалд жийрхэн арагш алхаж байв.

Гэтэл зугтаалт минь амжилт олсонгүй нуруу минь хүйтэн хананд төд удалгүй наалдчих нь тэр. 

Харин тэр хэдийн надтай тулаад ойртоод ирсэн юм .

Драко. 

Жанч нь яг л байдаг шигээ цэмцгэр.

Үс нь ердийнх шигээ гялгар. 

Үнэр нь яг л өчигдөрийнх нь шигээ сайхан.

Нүд нь яг л цаг үргэлж байдаг шигээ хурц харагдана. 

Тэр нэг гараараа хана налан надад дэндүү ойр зогсож байлаа. Хана налаагүй сул байсан нөгөө гарынх нь нарийн цагаан хуруунууд миний цэнхэр сортой саарал үсээр хөнгөн гүйнэ. 

"Харритай битгий ойр бай"

Нүд рүү ширтэж дараа нь юу хэлэх бол гэж дотроо таамаглаж байтал гэнэт зүрх минь зогсчих шиг болов. 

Тэр үнсчихсэн.

Биш ээ, тэр намайг үнсчихлээ. 

Уруул нь миний уруултай нийлчихэж. 

Гэнэтийн үйлдэлд нь нүдээ аниж ч чадсангүй.

Би гацчихсан. 

Би хөлдөж орхисон. 

Бие минь хөшиж таг гацсан ч гэлээ. Биеэнээс минь ганц л зүйл хурдан ажиллагаатай байлаа.

Энэ бол миний зүрх.

Хөөрхий зүрх минь урьд хожид байгаагүйгээрээ хүчтэй цохилно.

Эвий зүрх минь. 

Цин. Цин.

Орноосоо огцом өндийхөд яг л таагүй хар дарсан зүүд зүүдлэсэн мэт бие тэр чигтээ хөлөрчихсөн байх нь тэр. 

Дөнгөж сая өглөө бүр дуугардаг хонхны дуунаар зүүднээсээ цочин сэрсэн нь энэ байсан юм.

Бурхан минь.

Хацраа дарж үзтэл одоо ч тэр халуу шатаж байв.

Ямар зүүд гэхээрээ ийм?

Мэрлиний сахал гэж. 

Зүйрлэж ч хэлж боломгүй юм.

Өдөржин би зүүдээ бодож байлаа. 

Яг л буруу хөл дээрээ дэгэн догон гээд босоод ирсэн мэт.

드레이코 말포이: 𝐓𝐇𝐄 𝐇𝐄𝐈𝐑𝐒Where stories live. Discover now