Хайрын Уусмал

585 86 28
                                    


Өөр хүн бол уйлахаар энэ мөчид би тэврэлдэн зогсох хоёрын наахан талд дөрөв тавхан алхамын зайд ёжтой инээмсэглэн зогсоно. 

Гайхалтай жүжиг.

Гайхалтай заль. 

Яг энэ мөчид удахгүй болох зүйл дээр би Пансигийн царайны хувирлыг харахыг дэндүү их хүснэ. 

Гэтэл хоромхон агшины дараа нүд минь байдгаараа томорч орхив. 

Драко тэврэлтэндээ түүнийг эргүүлэн өөрөө миний зүг харах аж.

Б-би. 

Би сая юу ч хийгээгүй шүү дээ. 

Пансиг Дракод хайрын уусмал өгсөнийг нь мэдсэн даруйдаа жоохон удааж байгаад Драког өнөөх уусмалынх нь нөлөөнөөс гаргах гэж байсан. 

Гэтэл?

Намайг юу ч хийгээгүй байхад Драко хэвийн болчихлоо. 

Түүний хурц нүд намайг цоо ширтэнэ. Тэд одоо ч тэврэлдсээр байх ба Драко түүнийг тэвэрсэн чигтээ "Чи их муухай үнэртэй юм" гэв. 

Зэвүүн хэлсэн өгүүлбэрт нь Панси огцом тэрний тэврэлтээс салан өөр лүү нь харах аж. Яг энэ мөчид Драко харцаа надаас салгаж урдаа зогсох царай муутай охин руу харав. 

"Чамайг би дэндүү тэвчишгүй үнэртэй юмаа л гэлээ.."

Мэдээж Панси гайхширсан. 

Би ч бас түүний хэлсэн хорон үгэнд ихэд гайхсан. 

Хэдий хэрэггүй амьтан ч гэлээ охин хүүхэд юмсан. 

"Д-драко ч-чи"

Пансигийн эрээн хэлсэн үгэнд Драко асар их ёжтой инээн "Уусмалаар хүн хуурч сурах гэж байгаа бол эхлээд номоо сайн унш" гэх нь тэр. 

Уг нь их муухай үйл явдал байсан ч гэлээ. 

Панси нүүрэн даран уйлаад цааш явах мөчид Драко тээртэйхэн шиг үсээ хойш самнав. 

Тэр нь догь харагдсан. 

Гүйж очоод тэврээд авмаар байсан ч одоог хүртэл гомдол минь гараагүй байсан сая бүр нэмэгдчихсэн болохоор хошуугаа унжуулан түүн рүү муухай харан зогсоно. 

Драко инээмсэглэн миний зүг аяар алхаж ирэх ажээ. 

"Ийм үед уул нь найз охин хүн чинь их хөөрхөнөөр уйлдаг юм.."

- Иииии-иии

Миний худлаа уйлж байгаа дуу гаргах үед Драко чангаар инээж байлаа. 

드레이코 말포이: 𝐓𝐇𝐄 𝐇𝐄𝐈𝐑𝐒Where stories live. Discover now