Филосифийн Чулуу

541 87 11
                                    


"Тэгэхээр одоо бүгдээрээ оролдоод үзье"

Профессор МакГонагалль ингэж хэлчихээд хоёр хоёроороо суух сурагч бүрт нэг нэг жижиг хэмжээтэй чулуу тарааж өгөв.

Хүүхэд тус бүрийн урдаа авах чулуу өөр өөр өнгөтэй байсан ба надад цэнхэр, харин Дракод нил ягаан чулуу таарсан байх аж. 

Бид сая үзсэн хичээлийнхээ дагуу энэхүү чулууг ямар нэгэн өөр төрлийн байгалийн чулуу, аль эсвэл металль болгох ёстой юм. 

"Хөөх.. Гайхалтай"

"Гренжер авхай өөрийн байгалийн эрдэст чулууг усан болор болгож хувиргасан байна"

"Гриффиндор +5 оноо"

Тэртээ урд суух түүний чулууг харах гэсэндээ суудал дээрээ өнгөлзөж байхад тэр яг мэдсэн мэт өөрийн жижиг чулууг дээш өргөн харуулав. 

Үнэхээр гайхалтай.

Асар ховор ягаан болор. 

Би ч бас түүн шиг үзэсгэлэнтэй өнгөтэй чулуугаар солихыг хүсэн шившлэгээ хийхэд ямар ч өөрчлөлт гарсангүй.

Юу вэ?

Магадгүй сая Драко гуяан дээр минь гараад тавиад намайг сатааруулчих шиг боллоо. 

Дахиад оролдоод үзье. 

Нэг.

Хоёр.

Гурав.

Дөрөв.

Би үнэхээр чадахгүй байна гэж үү?

Тавдахаа оролдоход бас дахиад л мөнөөх хөх цэнхэр өнгийн хачин чулуу өнгөө хувиргаж өөр ямар нэгэн чулуу болсонгүй. 

Би гайхширч өөрийн чулуугаа ширтэн байхад Драко хажууд минь өөрийн авсан нил ягаан гартаамыг бүр алт болгочихсон байх нь тэр. 

Профессор МакГонагалль ч үүнд гайхширч баярлан үүнийг маш ховор үзэгдэл болохыг хэлэн Слитерин тэнхимийг ч бас таван оноогоор шагнаж буйгаа илэрхийлэв. 

Харри өөрийн цагаан чулууг очир эрдэнэ болгож, Рон бүр өөрийн авсан зүгээр л нэг голын чулууг хар нүүрс болгосон байлаа. 

Невилль ч тэр цагаан шохоотой чулууг сувд болгосон байсанд Профессор амаа олохгүй биднийг шагшин магтана.

Өөрийнхийгөө ч хувиргаж чадахгүй байгаагаа умартан хүүхдүүдийн чулуунуудыг ээлжлэн харж байтал Драко бид хоёрын өмнө сууж байсан Слитерин тэнхимийн хоёр охин нааш эргэж хараад уулга алдах нь тэр. 

드레이코 말포이: 𝐓𝐇𝐄 𝐇𝐄𝐈𝐑𝐒Where stories live. Discover now