"I land2 шоу нэвтрүүлгээс төрөн гарсан The Lovers хамтлаг дэбүтээ хийгээд аль хэдийн 1 жилийг ардаа үджээ. Тэрхүү шоу нэвтрүүлгээр авъяас чадвараа сорьж өрсөлдөж байсан бүх өрсөлдөгчидөд..."
Үүдний танхимын томхон дэлгэц дээр ийнхүү гарч байсан мэдээг үзээд өөрийн эрхгүй баярын нулимс нүд дүүргэнэ.
"Яагаад заавал продюсер гэж?"
Хурдхан нулимсаа арчаад эргээд харвал Юнги ах зогсож байв.
"Миний мөрөөдөл болохоор"
"Тэгвэл яах гэж үүнд оролцсон юм. Чиний мөрөөдөл айдол болох биш гэж үү?"
"Би айдолын амьдрал хэр хэцүү болохыг мэднэ. Тэглээ ч энэ бүхэн надад ахдана гэдэгт итгэлтэй байсан болоод л тэр"
Юнги ах өөр юм дуугаралгүй цааш явлаа. Би ч бас араас нь гүйсээр цуг цахилгаан шатанд суув. Хэсэг чимээгүй явж байсан ч Юнги ах яриа эхлүүллээ.
"Төрсөн өдрөө гоё тэмдэглэсэн үү?"
"Мэдээж таны ачаар үнэхээр гоё. Таны өгсөн бэлэг их таалагдсан шүү, баярлалаа"
Хаалга нээгдэж бид хоёр зэрэгцэн алхана.
"Гэр бүлийнхэн чинь байхгүй байхад яаж сайхан байх билээ"
"Зүгээрдээ би дасаж байгаа. Тэглээ ч одоо 21тэй шүү дээ. Бас та яг л ах шиг минь байдаг болохоор надад зүгээрээ"
Түүний ах гэсэн үгэнд Юнги инээмсэглэнэ. Гэхдээ гунигтайгаар
Бид хоёр Мин Шюга гэсэн пайзтай студируу ороход Тэхён ах сууж байв.
Энэ харц, нэгэн хэвийн нүүрний хувиралгүй хүйт даам харц
Аль болох түүнтэй харц тулгарахгүй хичээн дэг жягтай мэндэллээ.
"Өглөөний мэнд сонбэним"
"Хён та ямар уддаг юм бэ? Удахгүй гэчихээд цаг хүлээлгэчих юмаа"
Хэзээ ч хариу өгч байгаагүйгээрээ ахин намайг үл тооно. Тийм дээ өөр ч яавал гэж.
Анх уулзахад ийм л байсан одоо ч хэвээр. Түүнийг бодохоо болиод юнги ахын томоос том ширээн дээр байх шар өнгийн үзэгний хэлбэртэй флашаа аваад бушуухан тэр өрөөнөөс гарч одов.
Тэхён түүнийг гарсны дараа залхсан байртай сандлаа хойш налаад бага зэрэг хөмсгөө атиралдуулан
"Түүний юунд болоод ингэтлээ сайн хандаад байдгыг чинь ойлгохгүй юм"
"Зүгээр л тэр их сайн охин, бас чадвартай"
Түүний хэлсэн хариултанд Тэхён нүдээ эргэлдүүлнэ. Харин тэр түүнийг өөрөөр хардаг бололтой.
~
Өөрийн студидээ орж ирээд урт гэх чинь амьсгаа авлаа. Түүнийг харахаар яагаад ч юм айгаад байдаг юм. Яг л матын багш шиг.
Гадуур хувцасаа хаалганы хажууд байрлах жижиг ч гэсэн гурван хүн чихэлдээд суухад багтахаар савхин буйдан луу шидээд ажилдаа орлоо.
Үдээс өмнө нэг дуугаа дуусгана гэсэн зорилготойгоор галзуу юм шиг үг бичин сууж байтал видео дуудлага ирэв.
"Өө аав ээж"
"Юу хийж байна даа миний охин"
"Анай хэзээ ирэх юм бэ?"
"Гоё юм явуулна гэсэн яасан бэ?"
"Эгч нь ажилтай байхад юу ярицгаагаад байгаа юм, энэ хэдийг битгий тоо"
"Эгээ энийг хардаа дүн гарж байгаа"
"Хоолоо сайн идэж байгаа биздээ"
Ингээд ярьсан чинь бүр гэр бүлээ саначихлаа. Өөрийн эрхгүй саяны нулимс гарж ирэх гээд байсанд хурдхан шиг цааш залгиж орхив.
"Хоолоо идэж байгаа, би идэхгүй өнгөрөх хүн мөн гэж үү?"
"За тийм дээ, хаяа ч болтугай цуйван идмээр байвал идчихэж байгаарай!"
"Заа!"
"Эндээс юм авхуулж идмээр байвал хэлчихэж байгаарай!"
"Заа!"
"Найз залуутай болмоор байвал-"
"Наа чинь арай биш ээ"
"Өө ажил дээрээ байгаа юм байна шдэ, төвөг удчихлаа дараа ярья за юу"
"Заа, орой ахиад уулзалдья баяртай"
Дандаа л ажил дээр байх үед залгадаг юм байж. Гэр бүлийнхээ царайг харсан чинь сэтгэл санаа өөдрөг болж зохиох дуунынхаа аяыг тавиад дуусгаагүй байсан үгээ үргэлжлүүлэн бичиж эхэллээ.
~
Ажил тарж гэрлүүгээ явна. Гадуур явахад зарим хүмүүс таниад байдаг болохоор такси барин гэртэй ирлээ.
Би нээх үнэтэй биш ч ганнамд байршилтай орон сууцанд амьдардаг. Ганцаараа болохоор надад зориулсан жижигхэн байр.
Би үүндээ хайртай. Энэ бол миний 2дах бишээ 3дах... 4дэх ч юм уу ер нь л миний хайртай гэр.
