Байрныхаа гадаа хэсэг сууж байгаад гэрлүүгээ орохоор зэхэв.
Орцоор орж, цахилгаан шатанд сууж, түлхүүрээ хийн хаалгаа онгойлгох хүртэл зүв зүгээр явж байсан би хөршийн хаалга онгойх төдийд хар хөлс цувлаа.
Хамгаас их харахаас дургүй хүрдэг хүн өөдөөс минь малийтлаа инээгээд
"Сайн уу, одоо л ирж байгаа юм уу? Ямар орой ирдэг юм бэ? Уг нь өдөр ажил дээр чинь очих гэсэн намайг оруулахгүй байсан болохоор үдийн хоол аваачиж өгч чадаагүй шүү гомдоогүй биз дээ"
Түүнийг ярьж дуусах хүртэл гар минь чичирсээр байсанд хурдхан шиг толгой дохисон болоод гэрлүүгээ ороод хаалгаа саван түгжхээ ч мартсангүй.
Тэр намайг анх нүүж ирж байхад хамгийн их тус болсон болов ч тэрээр миний бодож байснаас тэс өөр хүн байсан юм. Яг л гаж донтон шиг.
Намайг нүүж ирээд удаагүй байхад сэтгэлээ илчилсэн юм. Би хүлээж авч чадаагүй ээ. Гэхдээ тэр намайг зөвшөөрүүлэх гэж янз бүрийн юм хийдэг. Хаяа бүр манай гэрт зөвшөөрөлгүй орж ирээд байж байдаг хүн.
Түүнээс болихыг гуйдаг ч тэр өөртөө нь үерхэж байж энэ ядаргаатай зангаа больно гэдэг.
~
Студидээ орвол Юнги ах Намжүүн ах, Хусог ах хоёрын хамт байж байлаа.
"Сайн байцгаана уу?"
"-Сайн
-Сайхан амарсан уу?
-Юу байна даа"
Би Намжүүн, Юнги, Хусог сонбэнимуудтай бусад гишүүдээс нь арай илүү дотно. Ихэвчлэн цуг дуугаа бичилцдэг болохоор тэр байх л даа.
"Би үнэхээр сайн байгаа"
"Чамайг нөгөө дуугаа бичиж дууссан гэж сонссон тэгээд л хүлээж байлаа"
Хэзээ язааны өөрийнх нь өрөө мэт миний сандал дээр тухлан суух Намжүүн цааш харан зохиосон дууг минь хайн компьютерийн гар нүдэн сууна.
Би ч гадуурхаа тайлан Намжүүн ах дээр очиод Юнги ахын өгсөн халуун кофег ойчлонгоо түүнд дууг тавьж өглөө.
Дуу дуусах хүртэл бүгд чимээгүйхэн нухацтай сонсоно. Тэдний нухацтай царай үнэхээр аймар. Хэнийг ч сөхрүүлж чадахаар.
Дуу дуусахад тэр 3 гурвуулаа зэрэг инээлдэн алга ташина.
"Чи ч үнэхээр мундаг юм аа"
"Үнэхээр догь болсон байна"
"Гэхдээ ганц хоёр үгийг нь өөрчлөж болно биз дээ"
Би ч хурдхан толгой дохиод тэд нарт дуугаа хуулан өгөхөд тэр 3 баярласаар гарч харин Юнги ах эргэж орж ирээд өглөө болгон өгдөг жижиг чихрээ гарт минь атгуулаад нөгөө хоёрынхоо ардаас явав.
Одоохондоо надад хийх ажил байхгүй тул охидууд дээрээ очихоор бэлтгэлийн өрөөг нь зорьлоо.
Шатаар буухаар явж байтал гэнэт ямар нэгэн нохойн гаслах дуу гарч эргэн тойрноо сайж ажвал юу ч байсангүй.
Доош уруудаж байтал ахин өнөөх нохойн дуу. Сайн сонсоод үзвэл доод давхар буюу 6 давхарт сонсогдож байв.
Хурдхан доошоо бууж энд тэндхээ харвал шатны жижиг хонгилд байдаг цонхны цаана Ёнтан (тэхёны нохой) байж байлаа.
Яаж тийшээ гарсныг нь мэдэхгүй ч нарийхан тавцан дээр тогтож ядан зогсоно. Яг унахаас нь өмнө шүүрч авах гэтэл би өөрөө бараг зургаан давхраас унахаар шахав.
Хойноос хүн татахгүй л бол юу юугүй урагшаа унах гэж байтал бэлхүүсээр минь нэг гар орж ирэн намайг татлаа. Тэрхүү гар намайг өөртөө наах хүртэл нүдээ тас аньсан байсан би нүдээ нээн харвал Тэхён сонбэним сандарсан харагдах ба шуудхан Ёнтаныг шүүрэн авлаа.
"Чи зүгээр үү"
Гэнэтийн асуултанд нь цочирдон нүдээ бүлтийлгэн харвал хариулт хүлээн зогсоно.
"А-аан би зүгээрээ. Харин Ёнтан зүрхний өвчтэй болохоор хурдхан эмнэлэг явсан нь дээр байх. Их айсан харагдаж байна"
"Чи өвчтэйг нь яаж мэдэж байгаа юм"
Ихэд гайхан асуух түүний асуултанд энгийнээр хариулав.
"Ёнтаны талаар мэдэхгүй арми гэж лав байхгүй байх"
Амьсгаагаа дараад аль болох салгалахгүйг хичээнэ. Би дөнгөж сая яг үхэх шахлаа шдэ. Ус уумаар байсан болохоор тэр хоёрын хажуугаар зөрөн өрөөрүүгээ явах гэтэл ардаас
"Баярлалаа"
Гэх түүний хоолойг сонсоод гацаж орхисон ч түүнрүү харж инээмсэглээд цааш эргэн явлаа.
Анх удаа түүнрүү хараад инээмсэглэсэн нь энэ байсанд Тэхён түүний талаар буруу бодсондоо бага зэрэг эргэлзэж эхэлсэн юм.