4

30 2 0
                                    

Аль хэдийн шинэ жилийн уур амьсгал орж түүний хэрээр коридороор дүүрэн завгүй хүмүүс хэлхэлдэнэ.

Шинэ жилээр бусад өдрүүдийг бодоход харьцангуй их ачаалалтай болчихдог болохоор үнэхээр их ядардаг. Гэхдээ нэг гайгүй зүйл нь миний төрсөн өдөр болдогт л юм даа.

Залхуутайхан дуу бичлэгийн өрөөнд байрлах том буйдан дээр ялхайтал сууж байтал Минжи сандарсаар орж ирлээ.

"Хүлээлгэсэнд уучлаарай"

Одоо ч харц тулгарахгүйг хичээдэг хэвээр. Бага зэрэг сэтгэл гонсойж толгой дохин өндийлөө. Гэхдээ энэ бүхэн миний л буруу. Анхнаасаа тэгж харьцах хэрэггүй байсан юм.

"Дуу дуусчихсан болохоор хоолойгоо бичүүлэхэд л дуу бэлэн болно"

Цааш юмаа бэлдэнгээ надруу харалгүй нэгэн цаас сунгахад аваад харвал баахан мэдэхгүй хэлээр бичсэн зүйл байв.

"Энэ юу юм"

"Дууны үг"

Эргэж харахгүй юм биздээ.

"Би энийг ойлгож уншина гэдэгтээ итгэлгүй л байна шүү"

"Муухай бичигтэй юм аа уучлаарай"

Үнэхээр зөрүүд юм гээч

"Энэ юу гэж байгаа юм"

"Гэхдээ аль болох цэвэрхэн бичихийг  хичээсэн шдэ"

Ер эргэж харахгүй байсанд бухимдал төрж бугуйнаас нь шүүрэн өөрлүүгээ харуулаад өнөөх цаасыг харуулав.

Түүнийг цаас өөд гайхан харах зуур царайг нь ажиглаад амжлаа. Ядарснаас нь болоод доод зовхинд нь хөх туяа татаж нүд нь бага зэрэг улайжээ.

Гэхдээ хөөрхөн хэвээр.

Минжи гараа татаж аван саяны цаасыг өөр цаасаар сольж өгөн цааш суудалдаа сууж дуугаа бичиж эхлэхээр бэлдэнэ.

~

Бид хоёрыг яг дуусаж байхад Юнги хён малийтлаа инээсээр ороод ирэв. Гэхдээ орж ирсэн даруйдаа түүний инээмсэглэл замхаран одож харц нь нэг л хүйт даам болчихлоо.

"Дуусаагүй байгаа юм уу"

Тэрээр Минжигийн ард очиод мөрөн дээр нь гараа тавин асууна.

"Дуусчихлаа, танд дуу бичлэгийн өрөө хэрэгтэй болоо юу"

Энэ нь энгийн л үзэгдэл мэт Минжи юу ч болоогүй мэт ярина.

"Зүгээр л үдийн хоолоо идээгүй байгаа биздээ цуг идэх үү л гээд"

"Тэгье эндхээ цэгцлээд очьё"

Юнги хён надруу нэг түүнрүү нэг харчихаад түүний студид уулзахыг хэлээд гараад өгөв. Тэд угын дотно гэдгийг мэдэх ч уур хүрээд байх юм.

~

Тэр хоёрыг яг одоо цуг жаргалтайгаар хоол идээд сууж байгаа гэж бодохоор л дотроос нэг зүйл хатгаж, байж ядна.

Би цуг очиод сууж байдаг юм билүү.
Үгүй ээ болохгүй. Эсвэл гадаа нь зогсож байх уу. Арын ажилчид анзаарчихна байх даа.

"Ямар ядаргаатай хольхидог юм бэ? Суугаачдээ"

Согжин ахын зандарсан хоолойноос болж санаа алдан шууд заалны шалан дээр тэрийн унав.

"Яагаад ингэтлээ санаа алдаад байгаа юм"

Жимин дэргэд ирж завилан суун  асуух бол Жонгүг түүнийг даган сууж өдөж хоргооно.

"Би Минжид сайн болчихож"

Заал тэр чигээрээ анир чимээгүйд автав. Нүдээ анин хэсэг хэвтэж байгаад өндийн босч, ууж байсан усаа Намжүүнрүү тургиж орхисон Хусог ахыг хараад инээд хүрлээ.

"Чи сая тоглосон тийм ээ"

Ангайсан амруу нь ч ус орсоныг мэдэхгүй тэнэг царайлан асуух ахыгаа хараад бүр ч инээд хүрнэ.

"Тийм ээ тэр тэгсэн"

Сая хаалгаар орж ирсэн Юнги хён ингэж хэлээд тайвнаар ус уухыг хараад уур хүрч

"Би тоглоомгүй түүнд сайн болчихсон. Харах болгонд үнсмээр, тэвэрмээр санагдаад байна"

Одоо ч бусад гишүүд юм дуугарахгүй байх бол Юнги хён ёжтой инээгээд нааш харан

"Чи авахыг хүссэн хүүхэн болгоноо тэгж хардаггүй гэж үү"

"Битгий миний асуудалд оролц!"

Тэрээр хурдан алхсаар урд минь ирэн цамцны энгэрээс хүчтэйхэн заамдаж аваад шүдээ сийгүүлэн намайг хараана.

"Миний ч бас асуудал. Минжиг өөрийнхөө харьцдаг хямдхан хүүхнүүд шиг бодох хэрэггүй шүү!"

"Минжи таны төрсөн дүү эсвэл найз охин чинь гэж үү, таньд ямар ч хамааралгүй хүн байхад яагаад ингэтлээ чухалчлаад байгаа юм"

Тэрээр яг намайг цохих гэж байхад дэргэдээс бусад маань орж ирэн бид хоёрыг салгаад аль болох тайван байлгахыг хичээн сандралдана.

"Залуусаа тайвшир нэг охиноос болж харилцаагаа муутгах хэрэггүй"

Тэр миний хувьд "нэг охин" биш сайн хүн минь болчихоод байна.

Simple LoveWhere stories live. Discover now