5

17 2 2
                                    

Бас л нэг энгийн өдөр. Давтагддаг зүйлсүүд зүй ёсоор зурайж ажилдаа орохоор ая зохионо.

Бодоод байхад би их амар ажилтай хүн юм аа. Дуртай үедээ дуу зохиогоод дургүй үедээ идээд хэвтдэг. Гэхдээ дуу зохиох тийм амар ажил гэж бодоод ч хэрэггүй.

Хэн нэгний дуутай утга санаа, өгүүлбэрийн хувьд адилхан зохиочихвий, төстэй болчихвий гээд үнэн голоосоо хэцүү.

Аа бас-

Бодлыг минь тасалдуулан хаалга дуугарсаар хэн нэгэн орж ирсэнд сандал дээрээ гиеүрэн сууж байсан би хойш толгой эргүүлэн харвал ойрын үед надаас салахаа байгаад байгаа Тэхён сонбэ зогсож байлаа.

Тэр ойрын үеүүдэд надтай үнэхээр дотно байдаг болчихсон. Яагаад ч юм гэнэт л. Муухай харьцдаг байсан надтай ингэж харьцах нь таалагдаж байгаа ч түүнийг ямар хүн гэдгийг нь мэддэг болохоор өөрийн эрхгүй сонин санагдаад байдаг юм.

"Юу хийж байгаа юм?"

Инээмсэглэлээр асуух тэр үнэхээр сахиусан тэнгэр шиг харагдана. Багаа нуусан сахиусан тэнгэр.

Гэхдээ би түүнээс айхаа больчихсон. Бас л яагаад ч юм гэнэт.

"Дууны талаар л"

"Би өөрийнхөө үгийг бичээд дуусгачихсан өнөө орой хоолойгоо бичүүлж болох уу?"

"Юнги ахтай хамтарч байгаа биш билүү"

"Аа харин асуудал гараад Юнги ах завгүй болчихсон, тэгээд л чамаас өөр гуйх хүнгүй болохоор хүрээд ирлээ Намжүүн хён-"

Шилэн хүзүүгээ маажин ийнхүү амандаа үглэх бол би тогтоож сонсох гэж хэцүүдэж байлаа. Чанга ярь гэж хэлэлтэй нь биш сандлаасаа өндийн ойртон очиж байтал Юнги ах орж ирээд үгийн зөрөөгүй угз татан өөрийнхөө ард оруулчихлаа.

"Яагаад гэнэт"

Гайхаж ядан асуувал зүгээр л инээмсэглээд тэхёнд хандан

"Биднийг цугла гэж байна"

"Зүгээр хэлчих юман дээр яагаад Минжиг татаж чангагаад байгаа юм"

Дөнгөж саяхан хөөрхөн инээмсэглээд орж ирж байсан бол одоо ёжтой инээгээд гаран явах Тэхён сонбэним. Үргэлж хоёрдмол байдал үүсгэдэг нэгэн.

Юнги ах надруу эргэж харан ширтээд байсанд эвгүй санагдан түүнээс холдохдоо сонин сэтгэгдэл төрүүлэхгүй байхыг хичээнэ.

"Та сая биднийг гэсэн"

"Тэгсээн одоо явлаа. Хэт их ая зохиох гээд хэрэггүй шүү. Ядарчихна. Бас бидний шинэ гаргасан дуу амжилттай байгаа бололтой тэрний талаар л ярилцах гээд байх шиг байна"

Би ч толгой дохин түүнийг яаруулан гаргалаа.

~

Хэдий 12 цаг өнгөрч шөнийн тэнгэрийг тэргэл сар гэрэлтүүлэн гялалзаж байхад би одоо ч өрөөндөө суусаар.

Өдийд сайхан унтаж байх байсандаа. Тэхён сонбэ хоолойгоо бичүүлнэ гэчихээд одоо болтол ирэхгүй юм. Залгаж асууя гэж бодсон ч дугаарыг нь мэдэхгүй, Юнги ахруу залгавал утсаа авахгүй. Явсан хойгуур ирчихвэл яана гэж бодоод одоо болтол хүлээж суугаа нь энэ.

Ойрын үед үнэхээр их ядраад байгаа болохоор нойр бүр үхэх гэж байгаа юм шиг л хүрч байлаа.

"Жоохон л унтчихья"

~Тэхёны талаас~

Шинэ гаргасан дуу маань амжилттай байгаа тул захирал баяр хүргэн ойрд ингэж ярилцаагүй удсан тул бид нар ууж сууцгаасан юм.

Хэдэн цаг өнгөрсөнийг мэдэхгүй ч бүгд согтож эхлэхэд тарцгаах болж тал тийшээ тарж байхдаа гэнэт л Минжиг хүлээж байж магадгүй гэж бодон гишүүдээс салан түүний студирүү явахаар хөл дээрээ тогтож ядан бослоо.

Өрөөнд нь орсон даруйдаа сүмийж ядсан нүдээрээ түүний өрөөг тойруулан харвал хаалганы хажуудах буйдан дээр үнэхээр тайван гэх чинь унтаж байсанд саад болохгүйгээр цаах нь байсан өөрийнх нь том цамцыг нөмрүүлээд гарах гэсэн ч таг гацаж орхив.

Толгойгоороо намхан буйдангын түшлэг дэрлэн хойш тонгойн унтах түүний дүр төрх. Цайвар арьс, зуршлаасаа болоод цус гартал нь арьсыг нь зулгаасан улаан уруул.

Доошлоод түүний цагаан хүзүү...

Баруун гараараа түүний зүүн хацрыг илбэж эрхий хуруугаараа уруулыг нь имрэнэ.

Доош тонгойн түүний урууланд ойртсон ч чиглэлээ өөрчлөн хүзүүрүү нь явчихсан юм. Өөрөө ч мэдэлгүй, яагаад тэгснээ ч мэдэхгүй байна.

Ханаж цадахаа мэдэхгүй түүнийг хүсэж байсан, хэмжээ хязгаараа мэдэх ч алдаа гаргачихсан.




Simple LoveWhere stories live. Discover now