3

25 2 0
                                    

~Тэхёны талаас~

I land2 нэвтрүүлэгт орж байгаа шилдэг 10н оролцогчтой уулзахаар  тэдний байрлаж байгаа газар луу явж байлаа.

Гэхдээ эмэгтэй бэлтгэгдэгч нар байхад яагаад заавал бид нар гэж?

Ойрдоо завгүй байхад шал хэрэггүй зүйлд цаг зарцуулаад байх юм.

Хөмсөг зангидан сууж байхыг минь Жонгүг анзаарсан бололтой гараа савчуулаад

"Юу бодоод ингэтлээ хөмсөгөө зангидаад байгаа юм"

"Зүгээр л бид заавал очих шаардлагатай гэж үү"

"Заавал"

Хэмээн урд сууж байсан Намжүүн дуугарав. Ядаж байхад саяхан хэт их ууснаасаа болоод алдаа гаргачихсан.

Тэр хүүхэнг тийм шуналтай өгөлчин гэж мэдсэн бол анхнаасаа нэг шөнийг өнгөрөөх хэрэггүй байсан юм.

Хэрвээ тэгж алдаа гаргаагүй байсан бол өдийд шуудхан л энэ машинаас буучих байлаа.

Тэдний түр байрлаж байгаа дормд орвол энд тэндгүй камер өлгөөтэй байсан нь хуурамч инээмсэглэл тодруулахад хүргэв.

Бусдаасаа түрүүлж засаж янзалсан буйдан дээр нь очин суухад оролцож байгаа гишүүн бүрийг нэгд нэгэнгүй танилцуулж байтал Шилдгийн шилдэг гэсэн оролцогч болох Минжи гэх охиныг хараад гайхаж орхив.

Монголжуу төрхтэй богино үстэй охин. Энэ намхан жижигхэн охин дуулж бүжиглэн чадна гэж үү. Итгэмээргүй юм.

Түүнийг сонжин харж байтал тэрээр толгойгоо эргүүлэн миний зүг харчихав. Түүнтэй харц тулгарчихлаа.

Харцнаас минь айсан нь илт хурдхан өөр тийш харав. Цэвэрхэн арьстай бусдын адил өсвөр насны хөөрхөн охин. 

Анх түүнийг ийнхүү бодож байсан хэрнээ одоо яагаад өөрөөр хардаг болсноо өөрөө ч гайхна.

Яагаад?

Хулчгар зан гаргаж айдолын амьдарлаа хаяад энгийн продюсер болсонд уу?

Гэхдээ энэ чинь миний л бодол.

Арын ажилчдын хүүхдийг өөрийнхөө хүүхэд юм шиг харах сайхан сэтгэлтэй охин.

Менежертэй болгож өгтөл ядраачих нь гээд 3сарын цалингийг нь өгөөд болиулчихсан өрөвч нэгэн.

Өөрөө дуугаа бичээд бүжгээ дэгэлчихдэг. Тэр үнэхээр төгс нэгэн байхад яагаад тэгж бодоход хүргэв.

Яагаад ч юм түүнтэй яриа өдөхөөр шийдэн энтээс гарах түүний араас даган гарлаа.

"Хөөе-"

"Та бас яах гэж ирсэн юм"

Тэрээр юу юугүй гараас нь шүүрээд авсан нэгэн залууд хандаж хэлэв.

"Чамайг ажлаас чинь авах гээд л дургүй байгаа юм уу"

"Надтай битгий ойрт гэж хэлээ биздэ!"

Таагүй харилцаатай бололтой. Тэр хоёрыг хараад зогсож байтал Минжи уйлж байхыг хараад шуудхан түүн дээр очин өнөөх залуугаас салгаад машинруугаа явлаа.

"Баярлалаа, би ингээд явчихаж чадна"

"Зүгээрээ суучих тэр залуу энэ байдлаараа явхааргүй харагдсан"

"Таньд төвөг удмааргүй байна, тэглээч сэтгүүлчид-"

"Суу гэж байна!"

Өөрийн мэдэлгүй зандраад хэлчихлээ. Минжи хэсэг надруу ширтэж байгаад жолооны хойд суудалд суухад нь би ч суудалдаа суун түүний гэрийг хаана байдгыг асуугаад аажуухан хөдөллөө.

Зуны улирал дундаа орсныг илтгэх шиг гадаа бүгчим байсан ч би цонхоо онгойлгож болохгүй шүү дээ. Хэрвээ ганц л минут онгойлговол маргааш сэтгүүлийн нүүрэн дээр гарах биз.

"Надад хамаагүй ч гэсэн саяны залуу хэн болохыг мэдэж болох уу"

"Аан тэр ах манай хөрш байгаа юм"

"Таагүй харилцаатай харагдсан"

"Тиймээ"

"Ямар нэгэн асуудалтай юм уу"

"Таныхаар бол сасэн фэн"

Ямар ч царайны хувирал үл гаргах түүний царайг машины урд толиор ажин явна.

Сасэн фэн хамгийн дургүй зүйл минь. Өөрийн сасэн фэнтэйгээ хөрш гэхээр яагаад ч юм уур хүрээд явчихав.

"Түүнийг цагдаад мэдэгдчихэж болохгүй гэж үү"

"Та сасэн фэнээ цагдаад мэдэгддэг гэж үү"

Үнэхээр тэнэг зүйл асуучихаж.

Нилээн явсны эцэст түүний байрны гадаа ирээд хойш харвал унтчихсан байлаа. Аргагүй байх түүний гэр багагүй зайтай юм байна.

Бүсээ тайлан хойш тонгойн түүнийг сэрээх гэснээ түр азнан өмссөн саравчтай малгайнынхаа цаанаас царайг нь харна.

Хэдий жил гаруй хугацаа өнгөрсөн ч түүнд наснаас нь өөр өөрчлөгдсөн зүйл алга. Жижиг бие цайвар царай. Хөөрхөн хэвээрээ.

Хэдий хүртэл түүнийг ширтсэнийг мэдэхгүй ч тэрээр нүдээ нээн миний байдлыг хараад цочсон бололтой царай нь цайж шуудхан машинаас буулаа.

"Хүргэж өгсөн баярлалаа"

Би толгой дохиход ахин бөхийгөөд ухайн тас орцруугаа гүйв. Эгдүүтэй юм.

 

Simple LoveWhere stories live. Discover now