6

14 2 1
                                    

Өглөө болсон уу, өдөр болсон уу, мэдэхгүй ч нүдээ нээсээр сэрлээ. Жоохон унтана гэчихээд үхсэн юм шиг унтаа шив.

Хүн харчихаагүй байгаа хэмээн санаа зовон өндийлвөл хүзүү бүр юучгүй хөшчихсөн байсанд багагүй дуу алдаж орхив.

Хүзүүгээ бага багаар хөдөлгөж байгаад баруун тийш харвал дэргэд Тэхён сонбэ унтаж байгааг хараад цочин шуудхан буйдангаас бослоо.

"Тэр яагаад энд байдаг билээ. Унтаж байх хойгуур ирсэн юм байхдаа. Яанаа шүлсээ гойжуулаагүй байгаа"

Сандарсаар ширээн дээр байсаар ирсэн нэг их ашиглаад байдаггүй жижиг толио шүүрч аваад удаагүй байхдаа газар унагаж орхилоо.

Гэнэтийн чимээнд Тэхён сонбэ ч хөмсөг зангидсаар сэрэх нь нүдний үзүүрт харагдав.

Түүнрүү уурлангуй, бухимдангуй, гомдол цөхрөл, айдасаар дүүрэн харвал Тэхён сонбэ ч надруу харан нэг л тийм айсан, гайхсан харагдана.

"Юу нөгөө, юу гэхээр би тайлбарлъя"

Тэрээр сандарсаар босч ирэх бол би түүнээс биеэ барьсаар холдоход тэр ч шууд байрандаа зогслоо.

"Өчигдөр оройны явдалыг би зүүд л гэж бодсон-"

"Гар"

Түүнрүү харахгүйгээр сул энгэртэй цамцаа дарсаар хэлэхэд улам л сандарсаныг нь илтгэх шиг гацаж түгдэрсээр

"Б.би.. би.. чамайг.. нөгөө"

"Гар гэж байна!" Анх удаа түүнрүү чанга дуугаар хашгирсан нь энэ байсанд гадаа явж байсан бололтой Юнги ах гүйсээр орж ирээд уур амьсгал нэг л биш байгааг анзааран миний өмнө хүрч ирэн

"Юу болсон бэ? Минжи. Зүгээр үү. Яагаад энгэрээ дараад байгаа юм. Ммм...Алив"

Тэрээр гараас минь зуурсаар энгэрээс  холдуулахад өөрийн эрхгүй нулимс урсаад эхлэлээ.

Юнги ах миний юучгүй хөхөрч ногоортлоо шимүүлсэн хүзүүг минь хараад хэлэх үггүй болж, хэсэг хугацаанд хөшин зогсож байснаа гэнэт л дэргэд сандарсаар зогсох Тэхён сонбэг цохиж унагаав.

Түүний сэтгэл ханаагүй бололтой Тэхён сонбэг цохиж эхэлсэнд тэр хоёрыг салгах гэж дундуур нь орлоо.

"Муу новш чамайг түүнд ойртоод хэрэггүй гэж хэлээ биздээ. Өөрийнхөө харьцдаг хямдхан хүүхнүүд шиг бодох хэрэггүй гэж хэлсэн байхад"

Юнги ах түүнийг хүчтэй цохих ч Тэхён сонбэ ямар ч хариу үл үзүүлэх нь түүнийг үнэхээр их гэмтээж байлаа.

Хүмүүс мэдэхээс өмнө тэр хоёрыг арай ядан салгахад гаднаас Жонгүг ах орж ирчихээд байгаа байдлыг нь хараад шууд л гайхсаар Тэхён сонбэ дээр очлоо.

"Ахаа юу болсон юм бэ? Нүүр чинь яачихсан юм. Та хоёр зодолдоо юу!?"

"Наадхаа дагуулаад гар Жонгүг аа"

"Ахаа юу болоод байгаа юм бэ!"

"Дагуулаад гар гэж байна!"

Жонгүг өөр зүйл хэлэлгүй өөрийн өмсөж байсан саравчтай малгайг Тэхён сонбэд өмсүүлчихээд түүнийг чирэн гарахад Юнги ах сандарсаар  нааш эргэн харж нулимсыг минь арчаад аль болох тайвшруулахыг хичээнэ.

Түүнтэй өмнөх шигээ харилцаатай байсан бол ийм зүйл болохгүй байсан тийм үү. Тэр намайг ингэх гэж л, эсвэл бүр өөр зүйл хийх гэж л сайн харьцсан гэж үү.

~~~

Түүнтэй ойртож, уучлалт гуйж, өөрийн бурууг залруулах гэж өчнөөн хичээсэн ч тэр намайг тоож сонсохгүй бололтой.

Юнги ах ч намайг ойртуулахгүй бол гишүүд маань ч намайг үл тооно. Би яагаад ийм арчаагүй зантай юм бэ? Уучихаараа л өөрийгөө барьж дийлэхгүй юм.

Би үнэхээр тэр явдлыг өөрийнхөө зүүд гэж бодсон. Итгэхийг хүссэн. Тэгтэл үнэхээр би түүнд тийм зүйл хийчихэж.

Овоо гайгүй болж байсан харилцаагаа ингээд дуусгачих юм гэж үү. Би чадахгүй. Түүнийг алдаж, бишээ Юнги ахад алдаж чадахгүй. Би эцсээ хүртэл тууштай байх болно.

Түүний студийн гадаа ирчихээд орох гэсэн ч бүх зориг хүч минь хаашаа ч юм одон алга боллоо.

Тоолж барамгүй их гаднаас нь буцахдаа дараачийн удаа яг гэж боддог ч одоо ч чадахгүй юм.

Ахин ганц л алхам дутчихаад байхад зориггүйдээ хойш эргэн явах гэтэл хаалга онгойж тэр гарч ирлээ.

Өмнө нь ингэтлээ зайгаа барьдаггүй байсан ч тэр үнэхээр надтай харьцахыг хүсэхгүй байгаа бололтой.

Тэрээр дэргэдүүр минь хурдхан гарч явах гэснээ эргэж харан намайг дуудахад зүрх түргэн цохилно. Тэр надтай юм ярих гэж байна.

"Надтай хамтарч байсан дууг би Намжүүн ахад өгчихсөн тиймээс одоо ирэх хэрэггүй"

Түүний хэлсэн чухал биш үгс яагаад ч юм 'надтай ойртох хэрэггүй та надад хэрэггүй' гэх шиг сонсогдож өөрийн эрхгүй саяхан догдолж байсан зүрх минь гунигаар дүүрэн цээж балбана.

Өөрийнхөө гайгаас болж энэхүү байдалд хүрсэн би өөрийгөө л хараахаас өөр зүйл хийж чадахгүй нь.

 

Simple LoveWhere stories live. Discover now