8

17 1 0
                                    

Миний өгдөг зүйлсийг тэр Юнги ах өгдөг гээд ойлгочихсонд өөрийн эрхгүй хүүхэд шиг гомдоно.

"Би яагаад Юнги ахыг мартчихсан юм болоо"

Тэр хоёр сайн харилцаатай гэдгийг мэдсээр байж яагаад тооцоолоогүй юм бол. Би ч нээрээ дүүрсэн тэнэг юм даа.

Тэр одоо Юнги ах өөрт нь сайн гэдгийг мэдээд, тэр хоёр үерхээд, би өөрийн бурууг ч хэлж чадаагүй байхад ингээд дуусах юм гэж үү.

Толгойтой үсээ зулгаан хар бараан бодолдоо дарагдан сууж байтал Ники дэргэд ирж суун аль болох тайвшруулахыг хичээнэ.

Гишүүд маань намайг өөрийнхөө бурууг ойлгож, ухаан суу гээд намайг ер тоохгүй байгаад нь сэтгэл дундуур байгаа ч Ники энэ бүх хугацаанд намайг ойлгож тусалж байгаад үнэхээр их баяртай байгаа.

Бас тэр Минжитэй нас чяцуу тул сайн найзууд болохоор энэ нь үнэхээр их хэрэг болж байгааг нуух юун.

"Сонбэним одоо оройтоогүй байгаа дээр та өөрийгөө хэлсэн нь дээр ээ, тэгэхгүй бол та юу болохыг мэдэж байгаа"

"Би чадах болов уу?"

"Та чаднаа. Минжи их сайхан сэтгэлтэй, та ч мэднэ шүү дээ. Таныг уучилна гэдэгт бат итгэлтэй байна"

Тийм зүйл хийсэн хүнийг уучлахад үнэхээр их сайхан сэтгэл хэрэг болох байхдаа.

Гэхдээ үзээд алдах хэрэгтэй байх.

~

Ажлын цаг дуусах болж байгаа ч надад дуусгаагүй дуу байгаа тул сандлаасаа өндийлгүй үргэлжлүүлэн бөгсөө хавтгайртал сууна.

"Толгой холбочихвол нийтийн дуу шиг болчих гээд

Сүүл холбовол ардын дуу шиг болчих гээд ямар хэцүү юм бэ?!"

Анх удаа R&B жанарын дуу зохиож байгаа болохоор үнэхээр хэцүү байна.

Өмнө нь дандаа л Hiphop дууны үг зохиодог байсан болохоор энэ жанар үнэхээр толгой эргүүлэм санагдана.

"Би ч болоогүй юм байна л даа"

Өөртөө гутран сууж байтал хаалга онгойсоор хүн орж ирэх ч залхуу хүрээд байсан болохоор хойш эргэж харсангүй.

Хэрвээ яг одоо Пидним орж ирсэн бол намайг үнэхээр ах захаа алдсан амьтан гээд шууд хөөх байсан байхдаа.

"Минжи хэлэх зүйл байна"

Энэ хоолой. Эр хүний бүдүүн баргил хоолой. Гэхдээ сонсоод байвал чих тавин сонсоод л баймаар тийм л баргил хоолой.

"Би завгүй байна"

Намайг түүнд хариулав уу үгүй юу тэрээр шуудхан гарнаас минь зуурсаар өрөөнөөс минь гарлаа.

"Та тавилдаа, яах гээд байгаа юм бэ!"

Тэрээр намайг чирсээр хонгилын захад байрлах хүн яваад байдаггүй мухарт ирэн гарыг минь болгоомжтойгоор тавилаа.

"Хүчээр авчирсанд уучлаарай. Гэхдээ энд л хэлэхгүй бол чиний өрөөнд байвал хаанаас ч юм Юнги ах гараад ирэх юм шиг санагдаад"

"Энэ хүртэл дагуулж ирсэн юм чинь хэлэх юмаа хурдан хэл"

Тэрээр хэсэг юм дуугаралгүй зогсож байснаа гүнзгий амьсгаа аван ярьж эхлэлээ.

"Тэр өдөр тийм зүйл хийсэнд намайг үнэхээр уучлаарай. Би өөрийн ухаангүй байсан. Согттолоо уучихаад үнэхээр л зүүд гэж бодсон. Гэхдээ өглөө нь чиний царайг хараад л би тийм зүйл хийчихсэнээ мэдсэн. Үнэхээр уучлаарай, үнэхээр..."

Түүний энэ харц зөвхөн үнэнийг өчих түүний нүд. Түүний хэлж байгаа бүхэнд би итгэх гээд байсан юм.

Уг нь тэгж болохгүй шүү дээ.

Гэхдээ

Түүнийг уучлаарай гэж хэлэхээс ч өмнө гэмшсэн царайг нь хараад л би уучилчихсан. Одоо ингээд сонссон чинь бүр түүний буруу биш мэт санагдана.

Гэхдээ яагаад түүний буруу байсаар байтал яагаад...

Намайг юм хэлэлгүй зогсож байхад тэрээр ахин ярьж эхлэлээ.

"Уучлалт хүсэж өглөө болгон чамд зориулж дуртай зүйлсийг чинь нууцаар өгдөг байсан"

Тэр бүхнийг Тэхён сонбэ өгдөг байсан гэдэгт итгэж ядна. Юнги ах л гэж боддог байсан би яагаад түүнийг гэж ганц ч удаа бодож үзсэнгүй вэ?

Түүний өмнө гэмшээд эхлэлээ.

Гунигтай инээмсэглэлийг нь хараад бүр ч өөрийгөө хараамаар санагдав.

"Би мэдсэнгүй"

"Зүгээрдээ би өөрөө мэдэгддэггүй байсан юм чинь"

"Гэхдээ та зүгээр л уучлалт гуйгаад амыг минь хаахад болох зүйл дээр яагаад ингэтлээ хичээгээд байгаа юм"

Тэр дандаа л тэгдэг. Алдаа гаргаад л амыг нь дардаг. Тэр чинь баян хүн.

"Яагаад гэвэл би чамд сайн болохоор"




You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jan 17, 2022 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Simple LoveWhere stories live. Discover now