Түүнийг ирсэн үгүйг хаяа хаяахан шалган харж, түүний хэрээр зүрх байн байн сандран цохилно.
Өнөөдөр бас л инээмсэглэн баярлах түүний царайг харна гэхээс тэсэж ядан бүртэлзэн зогсож байлаа.
Бугуйн цагаа шагайвал ирэх цаг нь болчихсон байсан ч одоо болтол түүний хил сонсогдохгүй нь санаа зовооно.
"Өнөөдөр уг нь амралтын өдөр нь биш дээ"
Зүгээр зогсож чадалгүй саяхан яриад 5минут ч болоогүй Никигийн дугаарыг хийгээд ахин залгалаа.
"Байна уу"
"Аа сонбэним Минжи одоо орж ирж байна нуугдаарай-
Өө Минжи ямар удаж байж"
Тэрээр шууд салгаж орхисонд саяхнаас нууцаар нуугддаг болсон булангынхаа хойгуур ороод түүнийг ирэхийг хүлээн зогсох ч байсхийгээд л түүнд баригдчихвий гэсэндээ байрлалаа олон дахин солино.
Түүний хөлийн чимээ сонсогдож студийнхээ кодыг хийн зогсох хүртэл би яаж амьсгалдагаа хүртэл мартаж орхин гартаа байх утсаа тас атгалаа.
Минжиг өрөөндөө орсныг илтгэж хаалга хаагдахад аяархан гэтсээр хаалганых нь дээр байрлах шилэн цонхоор шагайвал өнөөх инээмсэглэл.
Энэ өдрийг бүхэлд тэтгэж чадах түүний инээмсэглэл.
Бэлдэж тавьсан зүйлсийг минь харан баярлах гэрэл цацруулсан инээмсэглэл.
Дутуу зүйл минь дүүрэгдчихсэн мэт мэдрэгдэж өөрийн эрхгүй инээд алдсаар бэлтгэлийнхээ өрөөлүү явлаа.
Цахилгаан шат хүлээн зогсож байтал цаад хонгилоос Ники гүйсээр ирэх нь харагдаж түүнрүү гараа далалсаар эргэн харлаа.
"Амжилттай юу"
Намайг толгой дохин инээмсэглэхэд тэрээр өөрийнх нь асуудал мэт баярлан дэвхцэнэ.
Хөөрхөн юмаа.
"Та одоо ярилцаад үзсэн нь дээр байх, олон удаа түүнд дуртай амттанг нь нууцаар өгөхөд түүнд дургүйцэж аваагүй удаа байхгүй шүү дээ"
"Гэхдээ би өөрийгөө гэж мэдэгдэхгүйгээр өгч байгаа шдэ"
"Одоо таныг гэж гадарлалгүй яахав"
"Тийм ч юм уу"
Никигийн зөв байх. Түүнээс одоо яг өөрийн биеэр уучлалт гуйх цаг нь болсон. Гэхдээ өнөөдөр биш. Магадгүй маргааш эсвэл нөгөөдөр.
"Таныг өнөөдөр лав биш гэж бодож байгааг чинь мэдэж байна. Гэхдээ өнөөдөр тэр үнэхээр тайван харагдсан, та ч түүнийг харсан магадгүй өнөөдөр уучлалт гуйчихвал тэр уучилчих ч юм билүү"
~
Өчигдөр ядаргаа тайлах эм, резинэн чихэр хоёр байсан бол өнөөдөр дуртай сүү, жигнэмэг хоёр ширээн дээр минь байж байлаа.
Миний хамгийн дуртай нь. Зарим хүмүүст зүгээр л энгийн сүү, амттан хоёр байж болох ч миний хувьд хамгийн шилдэг бэлэг.
Хэн өгч байгаа нь хэзээ ч мэдэгдэж байгаагүй ч би таамаглаж байгаа. Надад ингэж ихээр санаа тавьдаг хүн энэ барилга дунд тоотой хэдхэн хүн л байгаа.
Хаалга онгойх чимээнээр хойш харвал харахыг хүсээгүй хүн минь зогсож байсанд бухимдал төрүүлнэ.
"Минжи"
"Та энд юу хийж байгаа юм, хоёуланд нь уулзах хэрэг байхгүй юмсан"
Миний хэлсэн хариулт хатуу байж болох ч тэр надад юу хийсэн билээдээ.
Тэрээр хариултыг минь сонсчихоод царай нь тэр дороо хувисаж орхилоо. Намайг хатуурхахыг мэдсээр байж үүнийг хүртэл тооцоолоогүй ирсэн гэж үү.
Хэсэг бид хоёрыг юу ч ярилгүй зогсож байхад Юнги ах орж ирэн Тэхён сонбэруу муухай харчихаад миний хажууд ирэн зогслоо.
"Чи юу хийж яваа юм"
Юнги ахын ингэж хэлэв үү үгүй юу тэрээр гаран явав. Тийм зүйл хийчихээд одоо болтол уучлалт гуйгаагүй.
Хаяа гадаа ирдэг ч буцаад явдгыг нь мэддэг. Хүн уучлалт гуйхыг нь л хүлээгээд байхад.
~
Надад ингэж хандах байсан бол яах гэж тийм инээмсэглэл гаргаж чаддаг байна аа. Гомдмоор юм.
Түүний өрөөнөөс гаран зогсвол тэр хоёрыг яриа бүдэг бадаг сонсогдож байсанд хэдий гомдож байсан ч сонсхоор шийдлээ.
"Ахаа өнөөдөр бас баярлалаа"
"Өдөр болгон л баярлалаа гэх юм"
Хэсэгхэн сонсож чадсан тэдний яриаг бодсоор нэг зүйлийг таамаглаж авсан юм.
Хэрэг нэг л буруугаар эргээд байна.