ʟᴏᴠᴇ 4.5

906 130 8
                                    

CHAP 4.5

"Тэхён, Жонгүг! Бид энд байна"

Жимин орилон хэлхэд тэр хоёр найзуудынх нь байгаа ширээ лүү зүглэлээ.

"Та хоёр одоо зүгээр үү?"

"Тэ аль хэдийн намайг уучилчихсан"

Жонгүг бахархалтайгаар туулай шүдээ гарган инээнэ.

"Чи их зөөлөн болчихсон байна,Тэ"

Юнги түүнээр тоглоом хийн хөхрөхөд Тэхён нүдээ эргэлдүүлэн ширээний ард суунгаа хэлнэ.

"Амаа тат"

"Жонгүг, чи хоол авчирсан юмуу?"

"Харамсалтай нь үгүй ээ. Би өнөө өглөө Тэ-д гүзээлзгэнэ авж өгөөд амжаагүй юм"

Хусог шүгэлдэн,

"Чи үнэхээр азтай юм аа. Тэхён"

"Амаа тат, би-"

Тэрээр Сожүнийг харан үгээ дуусгалгүй босон,

"Залуусаа би явах хэрэгтэй байна. Харин Жонгүг эндээ үлдээд намайг битгий дагаарай. Ойлгосон уу?"

Жонгүг тэр даруй хурдан толгой дохиход Тэхён Сожүнруу гүйлээ.

"Сожүүүни~"

Сожүн Тэхёныг сонсоогүй юм шиг дүр үзүүлэн хурдан алхаж эхэллээ. Гэхдээ Тэхён түүнээс илүү хурдан болхоор тийм ч удсангүй хойноос нь гүйн гарнаас нь бариад авлаа.

"Битгий надаас зугт л даа"

Тэхён хэлхэд Сожүн нүдээ эргэлдүүлсээр эргэж харав. Тэхён өхөөрдөм царай гарган ийн асууна.

"Бямба гаригт надтай хамт болзоонд явах уу гэх гээл"

"Уучлаарай, гэхдээ үгүй"

Сожүн хурдхан шиг л түүнээс холдмоор байгаа бололтой гялс буцаад эргэх гэтэл дахиад л түүнийг зогсоох нь тэр.

"Хөөрхнөөр гуйж байна тэгэх үү?"

"Үгүй, хамгийн сүүлийн удаа хэлж байна шүү"

Хэмээн ууртайгаар хэлэн яваад өглөө. Тэхён санаа алдсаар буцах гэж байтал урд нь Жонгүг хаанаас ч юм гараад ирэх нь тэр.

ʟᴏᴠᴇ ᴘᴏᴛɪᴏɴ [ᴠᴋ]Where stories live. Discover now