ʟᴏᴠᴇ 11.0

890 137 21
                                    

CHAP 11.0

Хоёр дахь долоо хоног
Өдөр 3

Тэхён өнөөдөр эрт сэрсэн бөгөөд яагаад гэдгийг нь мэдэхгүй ч сэтгэл нь их л хөөрөөд сайхан ааштай байх аж. Тэрээр буйдан дээр сууж байхад толгойд нь хар мянган бодол орж ирнэ. Сүүлийн үед Жонгүг бодлоос нь салахгүй, байнга л эргэлдээд байгааг хэлэх нь зөв байх.

Ялангуяа Жонгүг түүнийг үнсэж байгаа үеийг их, бүр маш их боддог. Гаж донтон шиг сонсогдож магадгүй гэхдээ л үнэн.

Түүнийг өөрийг нь дахиад үнсээсэй гэх бодол ч орж ирэх шиг. Бодсон даруйдаа л галзуу юм шиг инээн өөрийгөө зөөлхөн цохино.

"Тэхён! Ийм юм бодохоо болих хэрэгтэй"

Хэмээн өөрийгөө загнисан ч төд удалгүй Жонгүг миний найз залуу нь байвал ямар байх бол хэмээн дахиад л түүнээр бодлоо дүүргэчихэв. Тэврэлдэн хөтлөлдөөд л, хөөрхөн яриа, үнсэлт гээд л...

Гэвч 'Хайрын шидэт уусмал'-ыг санан, тэр нь хөмсөгөө зангидхад хүргэнэ. Энэ бүхэн бүгд л тэр уусмалаас эхэлсэн. Жинхэнэ биш гэдэгт итгээд, үл ойлголцолоо засаад уучлалт гуйчихсан байсан бол...

Тэхён утсаа асаан мэдэгдлүүдээ шалгавал Жонгүг түүнрүү хараахан зурвас үлдээгүй байсан нь санаа алдахад хүргэлээ. Жонгүгаас өглөөдөө дандаа зурвас эсвэл дуудлага аваад сурчихаж.

"Миний буруу биш за! Өөрөө цаанаасаа л татагдаад байна..."

Ийн бодон хошуугаа унжуулж байхад хаалга тогших чимээ гаран баярлан хамаг хурдаараа очин онгойлготол өөрийнх нь хүлээж байсан хүн биш Жимин зогсож байх нь тэр.

"Вуав, чи хэзээ ч ийм хурдан хаалгаа тайлж байгаагүй дээ"

Жимин гайхсан царай гарган толгон инээхэд Тэхён,

"Ufff, юу хүссэн юм"

"Ханн, ямар өөдгүй юм бэ? Миний Юнги надруу мэссэж бичээд Хусог тэр хоёр сургууль дээр эрт очих хэрэг гарчихсан тухайгаа хэлсэн юмаа. Тэгээд л найз дээрээ ирж байхад ингэж ч угтаж авах гэж дээ"

Хэмээн худлаа уйлан зүрхээ тушаа газраа гараа тавиад жүжиглэж эхэллээ.

"Тэгээд? Энэ нь надад ямар хамаатай билээ?"

"Ойлгомжтой байна шүү дээ. Надтай хамт сургууль явах хүн байхгүй. Чи минь л миний цорын ганц сонголт. Хамт явъя тэгэх үү?"

ʟᴏᴠᴇ ᴘᴏᴛɪᴏɴ [ᴠᴋ]Where stories live. Discover now