CHAP 2.5
"Чамайг хэн гэдэг юм?"
"Жон Жонгүг, ТэТэгийн заяаных нь хайрт байгаа юм"
*RINGGG*
Хонхны дуугаар сурагчид анги руугаа буцаж, Жимин Жонгүгийг тавихад дахиад л явж очоод Тэхёныг тэвэрчих нь тэр.
"Тэгэхээр...чи биднийг анги руугаа явах ёстойг харж байгаа биз дээ тэ... bye"
Юнги хэлхэд бүгд толгой дохин, Тэхёныг сонсоогүй юм шиг царайлан явцгаалаа.
"Хөөе, намайг битгий тэрэнтээ хамт үлдээ л дээ"
"Битгий санаа зов доо, хонгор минь. Бидний энэ хичээлийн цаг ижилхэн физик"
"Жонгүг намайг тавь л даа"
Тэрээр хэдийн сульдсан хоолойгоор хэлэв.
Хэн ч өөрийг нь ямар нэгэн ядаргаатай хүү тасралтгүй тэврээд байхад хэцүү санагдахгүй байна гэж үү?
"Хичээл дээр надтай хамт сууна гэвэл яахав тавьж болох юм"
Жонгүг ичимхийрэн асуувал Тэхён хүндээр санаа алдан, толгой дохив. Тэрээр анги руугаа явж эхлэхэд Жонгүг жаргалтай нь аргагүй хойноос нь дагна.
Тэхён хоёр долоо хоног дуусаж Жонгүг өөрөөс нь холдохыг л хүлээх хэрэгтэй болж дээ.
-
Бүх л хичээлийн цагаар Жонгүг Tэхёныг тасралтгүй дагаж хааяа тэврэн "Хайртай шүү" хэмээн хэлсээр л байлаа.
Хамгийн азгүй нь, Жонгүг өдөр бүр түүнтэй яг ижил цагийн хичээлүүдэд суудаг. Тэхён түүнийг өөртэй нь ижил ангид суудагыг ерөөсөө анзаарч байгаагүйн гайхмаар. Энэ асуудал нь Tэхёны хоёр долоо хоногыг тэр чигт нь там болгож орхино шүү дээ.
Сүүлийн цагийн хонх дугархад Тэхён яравчлан босон түүнээс зугтахыг оролдох бөгөөд Жонгүг шаламгай гэгч нь хөдлөн бариад авах нь тэр.
Тэхён дахиад л санаа алдана. Энэ нь хоёр долоо хоногийн турш түүний хамгийн их хийх үйлдэл гэдэгт мөрийцсөн ч бэлэн байна.
"Жонгүг, надаас холд"
-
Тэд хоёул гудамжны нэг талд явах агаад Тэхён Жонгүгыг өөр замаар яваасай гэж хүсч байгаа ч тэр тэгэхгүй нь ойлгомжтой.
Тэр хангалттай гэж үзсэн бололтой,
"Жонгүг, намайг дагахаа боль. Нээрээ шүү! Би залхаж байна!" гэж уурсан түүнрүү орилоход Жонгүгийн хошуу 'газар хүрэх нь үү' гэлтэй унжина.
"Би ч гэсэн энэ гудамжинд амьдардаг. Гэхдээ танайхаас жаахан л хол"
"Тэгвэл ядаж өөр замаар яв л даа"
-
Ийн хэрэлдсээр арай гэж нэг юм Tэхён гэрийнхээ гадаа ирсэн байлаа.
"Одоо гэрт минь ирчээд байхад хүртэл надтай зууралдсаар байх юм уу?"
"Тэгж болохгүй юм хэрэг үү?"
"Болохгүй ээ. Үнэхээр их гуйж байна. Одоо ядаж ганцааранг минь орхи л доо"
Жонгүг толгойгоо дохин,
"Хоёулаа ямар ч байсан маргааш хамт алхана шүү, баяртай"
Тэр өхөөрдөм гэгч нь нэг харчихаад явхад Тэхён тайвшран, санаа алдан гэр лүүгээ оров.
Өрөөндөө орж ирэн хувцасаа ч тайлахгүй шууд л орон дээрээ тэрийн хэвтлээ. Тэр найзуудлуугаа залгах ямар ч эрч хүчгүй болчихсон тул маргааш л ярилцаж тусламж гуйхаар болон унтхаар зэхэв.
-
Түүний утсанд мэдэгдэл ирэн шалгахаар дээш өндийн, утасны дэлгэцэн дээр гарж ирсэн мессежийг харсан даруйдаа нүдээ томруулан хараал урсгах нь тэр.
"Хараал ид, үгүй ээ"
Xxx-xxx-xxx
Hey. Энэ би байна хайрт минь, Жонгүг.
Сайхан амраарай, маргааш уулзъя.✧・゚: ✧・゚: - :・゚✧:・゚✧
✧・゚: ✧・゚: - :・゚✧:・゚✧
YOU ARE READING
ʟᴏᴠᴇ ᴘᴏᴛɪᴏɴ [ᴠᴋ]
Fiksi Penggemar"Би чамайг үнсмээргүй байна" "Гуйж байна хён, ганцхан удаа" "Би үгүй гэж хэлсэн!" "Gucci авч өгье" "....Хаанаа үнсүүлмээр байна?" [Зохиогчийн эрхтэй орчуулгын өгүүллэг]