ʟᴏᴠᴇ 12.5

821 146 39
                                    

CHAP 12.5

Бид үерхэхгүй байгаа!"

Тийм ээ, Тэхён ердөө үнэнг л хэлсэн.

"Хайрын уусмал бүхнийг ингэж өөрчлөнө гэж бодсонгүй шүү"

Намжүүн ийн бодон, зөөлөн инээмсэглэлээ.

Шидэт уусмалын тухай санахдаа Тэхён гэнэт л байрандаа хөлдөж орхив.

Сурагчид шуугилдаж, халбага сэрээний харших дуу зааланд цуйраатсаар цайны цаг энгийн л бусад өдрүүд шиг өнгөрч, зөвхөн тэдний тойрч суусан ширээг л гайхмаар чимээгүй, уйтгартай байдал нөмрөн авчээ.

"Ариун цэврийн өрөө орчихоод ирье, хайрт минь. Удахгүй эргээд ирнэ ээ"

Тэхён зөөлөн толгой дохиж, Жонгүг цайны газрыг орхив.

"Үнэхээр үү? Та хоёрын дунд яг юу болоод байгаа юм бэ?"

Уусмалын хугацаа дуусахад Тэхён түүнийг гуйвал мэдээж Жонгүг өнгөрсөн хоёр долоо хоногт болсон зүйлсийн талаар юу ч санахгүй шүү дээ.

Тийм учраас одоохондоо мэдрэмжээ дотроо нуугаад байгаа юм.

"Заавал илчлэх албатай гэж үү?"

"Уусмал гээд байгаа зүйл чинь хуурамч байвал яах уу? Чи юу хийх
юм?"

Хусог асуухад Тэхён өөрийгөө хэзээ ч энэ талаар бодож байгаагүйдээ гайхах нь тэр.

Эхлээд, Жонгүг болон өөрийнх нь мэдрэмж адилд баярлана.
Дараа нь, яагаад өөрт нь худлаа хэлэх болсонд уурлах болно.

"Мэдэхгүй юмдаа..."

Санаа алдан босоод,

"Ариун цэврийн өрөө орлоо"

Хэмээгээд цайны газрыг түр орхилоо.

-

Толгой дүүрэн бодолдоо дарагдан, гунигтай аурагаа тараан коридороор алхана. Дараа нь юу болох бол? Шидэт уусмал үнэхээр хуурамч байвал яах уу? Жонгүг зүгээр л надаар тоглож байвал-

Тэрбээр санаа алдахтай зэрэгцэн Жонгүгийн хоолой булангын цаана хаа нэгтэйгээс сонсогдох шиг болох аж. Зөөлөн алхан, хоолой нь сонсогдсон газарлуу сэмээрхэн шагайвал Сожүнийг Жонгүгтай хамт байгааг олж харан, нүд нь томрох нь тэр.

ʟᴏᴠᴇ ᴘᴏᴛɪᴏɴ [ᴠᴋ]Where stories live. Discover now