ʟᴏᴠᴇ 14

782 138 10
                                    

CHAP 14

Jungkook's POV

"Хэрэв төлөвлөгөө бүтвэл юу болох бол?"

Гэсэн бодол Жонгүгийг толгойноос салахгүй байсаар өмнөх шөнө унтаж чадсангүй. Тэр үнэхээр, бүр үнэхээр ихээр Тэхёныг өөртөө татахыг хүсэж байлаа.

Энэ төлөвлөгөө тэнэг сонсогдож байгаа ч өөрт нь өөр сонголт байхгүй учир Сожүний саналыг зөвшөөрсөн шүү дээ.

"Агхх..гэхдээ мөргөлдөхөд хэлсэн үг нь муухай байсан за!"

Тэрээр нүдээ нээлттэй байлгахыг хичээж байхдаа ойр, ойрхон их л эвшээж байх аж. Удалгүй хэн нэгэн түүнийг өрөөний хаалгыг хүчтэй онгойлгон, сүртэй орж ирсэн нь Жонгүгийг орноос нь унгахад хүргэв.

"Ямар новш нь-"

"Hey hey, тайван бай, хөгшөөн"

Тэрээр зүгээр л найз нь зогсож байсанд санаа алдан газраас өндийв.

"Чи намайг айлгачихлаа"

"Чи их ядарсан харагдаж байсан болохоор л сэргээх гэсэн юм аа"

"Тийм ээ, их ядарсан байгаа болохоор хурдан хэлэх юмаа хэлээд, гарж үз"

Жонгүг ихээхэн ядарсан хоолойгоор сулхан хэлхэд,

"Зза, төлөвлөгөө одооноос эхэлсэн шүү гэдгийг л сануулах гэж байна"

Хэмээн Сожүн санаа нь бүтэж эхэлсэнд зэвүүн царай гаргасаар хэллээ. Харин Жонгүг түүнрүү эргэлзсэн харцаар харсаар ийн асууна.

"Бүтчихсэн юм уу? Яаж мэдэж байгаа юм?"

"Би нэг найзаасаа тэднийг тагнуулдаад, ярьж байгаа юмыг нь сонсохыг хүссэн юм. Тэгээд л тэр"

"За...тэгээд?"

"Нарийн төлөвлөгөө гэвэл би цайны газраас чиний байх газарлуу гүйн, Тэхён шилийг шидэх үед чамайг татаад өөрөө гялс холдоно. Ингэснээр чи миний оронд оногдох болно. Ингээд л болоо. Дажгүй санаа биш гэж үү?"

Сожүн их л баяртайгаар хэлсээр догь царай гаргахад Жонгүг хөмсөгөө өргөсөөр,

"Хэрвээ төлөвлөгөө амжилтгүй болвол..?"

"Мэдээж үргэлж "Б" төлөвлөгөө байдаг шүү дээ"

ʟᴏᴠᴇ ᴘᴏᴛɪᴏɴ [ᴠᴋ]Where stories live. Discover now