ʟᴏᴠᴇ 5.0

911 131 1
                                    

CHAP 5.0

Эхний долоо хоног
Өдөр 4

Дадал болсноороо өглөө босчихоод,
-Шүршүүрт орно
-Хувцасаа өмсөнө
-Өлгөөний цайгаа ууна

Аа, бас хаалганы гадаа зогсож байгаа ядаргаатай хөвгүүнтэй хамт сургууль руу явна.

Гэхдээ хаалгаа нээхэд өмнөх шигээ Жонгүг түүнийг хүлээгээд зогсож байгаагүй нь Тэхёныг багахан тээнэглэзүүлхэд хүргэсэн юм. Гэхдээ энэ нь хамаагүй дээр байсан тул зүгээр л мөрөө хавчаад алхаж эхэллээ.

-

"Хүлээгээрэй, Жонгүг чамтай хамт алхаагүй гэж үү?"

Жимин гайхан нүдээ томруулсаар, асуухад Тэхён толгой дохисоор ийн хэллээ.

"Сонин л юм. Тэр намайг дандаа л хүлээж байдаг юмсан"

Жимин ч нүүрэндээ ёжтой инээмсэглэл тодруулаад,

"Чи түүнийг санаад байна. Чи түүнд дасчихсан байна шдээ"

"Санах? Пфф би яагаад тэгнэ гэж?"

Тэхён хоёр гараа солибон элгэндээ тэврэсээр хачин царайлахад Жимин хөмсгөө өргөн хэлэв.

"Хүмүүс хэн нэгнийг санахаараа ингэдэг юм"

"Хаха, чи үнэхээр хөгжилтэй юм. Битгий сонин зүйлс яриад бай, баярлалаа"

Тэ ч толгой сэгсэрсээр Жиминийг зөрөн тайван алхаж эхлэлээ. Гэхдээ нэгэн охин урд нь ирж зогсоод наалинхай хоолойгоор дараа хамт өдрийн хоол идэж болох талаар асуух хүртэл шүү дээ.

Тэхёнд үнэхээр зууралдах хүсэл байхгүй байсан тул санаа алдсаар хурдхан шиг татгалзахыг хүсэн шууд л үгүй гэдгээ хэллээ.

"Уучлаарай, гэхдээ би чадахгүй"

"Гуйж байна шдээ убба~"

Охин Тэхёны энгэрийн захаар нь хуруугаа гүйлгэн бараг л цээжинд нь наалдах шахан дахиад л гуйж гарав.

"Уучлаарай би амжихгүй ээ. Би завгүй, Жиү"

Гарыг нь авч шидлэн явах гэтэл Жиүгийн хэлсэн үг түүнийг зог тусхад хүргэв.

ʟᴏᴠᴇ ᴘᴏᴛɪᴏɴ [ᴠᴋ]Where stories live. Discover now