CHAP 19.0
Маргааш нь Жонгүг ихээхэн халууныг мэдэрч байсанд эрт сэрчих нь тэр.
Тэрбээр босон, гал тогооны өрөөлүү зүглэсэн ч толгойны өвдөлт нь газар унагахад хүргэв. Өвчнөө түр намдаан байж босоод, түргэхээ шиг очин бүлээн ус залгиллаа.
"Агхх, толгой задрах нь"
Хэмээн аягатай усаа буцааж тавихдаа найтаах аж.
Дараагаар нь өрөөлүүгээ буцан, хөнжилдөө шигдэхдээ өөрийгөө ханиад зооглож орхисноо ойлгосон юм.
Тэхёныг санаа зовоосой гэж хүсэхгүй байгаа учир хэлэхгүй өнгөрчихье гэж бодсоор, хүндээр санаа алдана.
Ядаж эм байсан бол ч...
"Жонгүг?"
Жонгүг дээш өндийн харвал, өрөөнийх нь хаалган дээр Жимин хэдэн цаас барьчихсан зогсож байх нь тэр.
"Жимин? Энд юу х..хийж байгаа юм бэ? Я..яаж орж ирсэн ю..юм?"
Хэдээ зүйл асуух гэсэн биш голд нь хэд хэд ханиалгаж орхив.
"Юу ч байсан...чи хаалгаа хаах хэрэгтэй. Бас энийг багш чамд өгүүлхийг хүссэн юм л даа"
Жонгүг толгой дохин бас л ханиалгасаар,
"Аан тийм байх нь ээ, баярлалаа. Ширээн дээр тавиад өгөхгүй биз?"
Жимин 'Тэгэлгүй яахав' гэсээр компьютерийнх нь хажууд авчирч ирсэн даалгавараа тавин,
"Гүг? Чи зүгээр үү?"
"Тийм ээ, з..зүгээр л ханиалгаж байх шиг байна. Хоолой жаахан л өвдчихсөн бололтой"
Жимин түүн дээр очсоор, духан дээр нь гараа тавихад халуун байсанд нүдээ томрууллаа.
"Бурхан минь гэж! Чи шатаж байна шүү дээ. Би эмийн сан ороод ирье, хүлээж байгаарай"
"Та т..тэгэх хэрэггүй шүү дээ"
"Би авиад ирье ээ, бас Тэ-д хэлээдхье"
Жимин ийн хэлж дуусахад Жонгүг сандран, хурдан хөдөлсөндөө толгойноо орны өнцөгт цохичих нь тэр.
"Битгий хэл ээ, түүний санааг зовоомооргүй байна
Хоёр алгаа хавсран, өрөвдөлтэй нүд гаргахад Жимин түүнрүү зөөлөн ширтсээр,
YOU ARE READING
ʟᴏᴠᴇ ᴘᴏᴛɪᴏɴ [ᴠᴋ]
Fanfiction"Би чамайг үнсмээргүй байна" "Гуйж байна хён, ганцхан удаа" "Би үгүй гэж хэлсэн!" "Gucci авч өгье" "....Хаанаа үнсүүлмээр байна?" [Зохиогчийн эрхтэй орчуулгын өгүүллэг]