ʟᴏᴠᴇ 16.0

768 128 12
                                    

CHAP 16.0

-Дараагийн өдөр-

Жонгүг сэрчихээд хамгийн түрүүнд хийсэн үйлдэл бол гялс утсаа барьж аван, Тэхёнруу уучлалт эрсэн мессеж бичлээ.

Тэхён түүний мессежийг харчихаад дахиад л хариу бичилгүй үлдээсэн учир Жонгүг Жиминрүү залган, хэлэхээр шийдэх аж.

-On The Phone-

"Байна уу-"

"Хён! Надад таны тусламж хэрэгтэй байна"

"Ohhhh Жэйкэй~ Юу юм бэ дээ?"

"Би Тэхёнрүү мессеж бичсээр байхад хариу өгөхгүй л байна..."

"Aish, түүнийг дээ! Тэр одоо хүртэл ууртай байгаа байх"

"Та намайг уучлалт гуйж байна гээд дамжуулаад өгч болох уу?"

"Мэдэхгүй юм даа...Тэхён үнэхээр зөрүүд. Гэхдээ би оролдож үзнэ ээ"

"Oh, okey"

"Гэхдээ энэ бүтэхгүй бол түүнд гүзээлзгэнэ өгч үзэх юм уу?"

"Би ч гэсэн түүнийг гүзээлзгэнэд дуртайг мэднэ..."

Хэмээх зөөлөн шивнээ өөрийн мэдэлгүй амнаас нь гарч орхив.

"Хүлээ, чи яаж мэдсэн юм?"

"AH! Нөгөө түүнийг гүзээлзгэнэд дуртай байх нь ээ, гэх гээд л.."

"Okey, амжилт Гүг!"

"Баярлалаа, хён"

"Хэзээд ч"

-Call Ended-

-

Гэрийнхээ ойролцоо байх газраас хурдхан шиг дуртай зүйлийг нь авчихаад Тэхёны гэрлүү гүйж эхэллээ. Гүйж байж л түүний гэрийн үүдэнд цагтаа байх болно шүү дээ.

-

"Жонгүг гуйж байна, намайг ганцааранг минь орхичих л доо"

Хэмээн зөрөх гэж байтал Жонгүг гараа явуулан, түүний бугуйнаас татан зогсоох нь тэр.

"Өчигдөрийн явдалд уучлаарай, luv. Би чамайг түүнд их хайртай болохоор л атаархсан хэрэг"

ʟᴏᴠᴇ ᴘᴏᴛɪᴏɴ [ᴠᴋ]Where stories live. Discover now