CHAP 16.5
Хичээл завсарласаар, тэд цайны газар ороход Тэхёны найзууд нь тэднийг нааш суу хэмээн дуудах аж.
'Бүх зүйл зүгээр болсон уу?' гэсээр найзууд нь асуух бол Жонгүг Тэхён түүнийг уучилсан талаар хэлэн, сандал чихруулсаар татан суулаа.
"Чи их зөөлөн болчихсон байна, Тэ"
"Амаа тат"
Юнги түүнээр толгоом хийсэн явдалд Тэхён өнөөх нэг ширүүн байдлаараа хариулах нь тэр.
"Жонгүг, чи хоол авчирсан юм уу?"
Жонгүгийн урдаас харж суусан Жин ширээгээ дэрлэн, өлссөн байдалтай ийн асуухад,
"Харамсалтай нь үгүй ээ. Би өнөө өглөө Тэ-д гүзээлзгэнэ авч өгөөд амжаагүй юм"
Бүгд тэр хоёрыг хооронд нь холбон, шүгэлдэхэд Тэхён зөрүүлэн үхлийн харц шидэнэ.
"Чи үнэхээр азтай юм аа. Тэхён"
"Амаа тат, би-"
Тэхён нэг зүйлрүү харцаа тогтоон, үгүүлбэрээ дуусгасангүй. Харцыг нь дагуулан харвал Сожүүн байсанд Жонгүгийн нүүрний хувирал огцом өөрчлөгдөх нь тэр.
"Залуусаа, би явах хэрэгтэй байна. Харин Жонгүг эндээ үлдээд, намайг битгий дагаарай. Ойлгосон уу?"
Жонгүг дуулгавартай гэгч нь толгой дохиход Тэхён гарч одов.
Удалгүй толгойд нь
"Битгий бууж өг, Тэхёныг алдана шүү" хэмээх бодол орж ирэн хойноос нь гарахад Хусог түүнийг хаачих гэж байгааг нь асуусаар хоцорлоо.-
Тэрээр Сожүүн, Тэхён хоёрыг юу ярьж байгааг сонсохын тулд хаа нэгтээ ойрхон газар нуугдлаа.
Сожүүний жүжиглэлт үнэхээр муухан жүжигчнээс сайн байсан тул Жонгүг бага зэрэг гайхан инээхийлэв.
Сожүүн Тэхёнд арай хатуу хандаад байгаа юм шиг санандан Жонгүг түүнийг өрөвдөх шиг л болох нь тэр."Хөөрхнөөр гуйж байна тэгэх үү?"
"Үгүй, хамгийн сүүлийн удаа хэдж байна шүү"
Сожүүн ширүүхэн хэлсээр түүнийг орхино.
"Ouch жаахан ширүүхэн байлаа шүү, хён"
YOU ARE READING
ʟᴏᴠᴇ ᴘᴏᴛɪᴏɴ [ᴠᴋ]
Fanfiction"Би чамайг үнсмээргүй байна" "Гуйж байна хён, ганцхан удаа" "Би үгүй гэж хэлсэн!" "Gucci авч өгье" "....Хаанаа үнсүүлмээр байна?" [Зохиогчийн эрхтэй орчуулгын өгүүллэг]