6.

2K 239 95
                                    

Тэхён Жонгүгийг унтаж байхад царайг нь нэгд нэгэнгүй ажиглалаа. Юуны өмнө энэ залуу хэтэрхий царайлаг, төгс төрхтэй юм.

Нэг л хачин мэдрэмж цээжийг нь бүрхээд авахад Тэхён гайхшран, амьсгаагаа ч хүртэл түгжиж орхисон байв.

Жонгүгийг хөрвөөн Тэхён луу эргэж харах үед л тэрээр амьсгалаа алгуур гарган, дэндүү их биеэ чангалаад байгаагаа ойлгох аж.

Тэхён өмнө нь ийм зүйл болно гэж төсөөлж ч байгаагүй. Бүгдийг л нүгэлтэн мэт харж, үзэн ядсаар ирсэн. Гэтэл түүний өөдөөс харан гүн нойрондоо автсан энэ залуу дэндүү их буруу зүйл хийсэн нэгэн ч гэлээ Тэхён түүнийг бусдаас онцгой гэж мэдрэх шиг болно.

Жон Жонгүгийн талаарх Ким Тэхёны үзэл бодол дэлхийг хөмөрчихсөн аятай л хурдацтайгаар өөрчлөгдөж эхэллээ. Өмнө нь тэр өөрөө л энэ хорвоогийн төв байсан атал, харин одоо Жон Жонгүгийн талаарх бодлууд түүний төвийг барьц алдахад хүргэж байсан юм.

Маргааш нь Жонгүг өөрийн хичээлээ хийж дуусгаад ангийнхаа үүдэнд гармагц хачирхалтай нь Тэхён түүнийг хүлээгээд хаалганы хажууд зогсож байх нь тэр

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Маргааш нь Жонгүг өөрийн хичээлээ хийж дуусгаад ангийнхаа үүдэнд гармагц хачирхалтай нь Тэхён түүнийг хүлээгээд хаалганы хажууд зогсож байх нь тэр.

Жонгүгийн хөмсөг үрчийж "Чи энд юу хийж байгаа юм?" гэвэл өнөөх нь жишим ч үгүй инээмсэглэсээр "Чамтай уулзах гэж ирлээ."

"Тэгвэл надад чамтай уулзах хэрэг алга. Битгий нүдэнд үзэгдээд бай."

Түүнийг мөрлөн хажуугаар нь гарахад Тэхён бугуйнаас нь атгасаар Жонгүгийг зогсоож орхив.

"Хэсэгхэн зуур л... надтай хамт байж болох уу?"

Тэхёны өөртөө итгэлгүй хоолойг сонсоод Жонгүг инээвхийлэн, гараа угзарсаар "Яах гэж?"

"Нэг их удахгүй болохоор-"

Жонгүг түүний үгийг таслан шууд л гараас нь атгасаар хаа нэг тийшээ хурдтай алхаж эхлэхэд Тэхён зүгээр л дагахаас өөрийг хийсэнгүй.

Түүнийг хаа хүрэх гэж байгааг Тэхён ч мэдээгүй байтал Жонгүг шуудхан л сургуулийн ариун цэврийн өрөөнд ороод хүн байгаа эсэхийг шалгалаа.

𝐓𝐎𝐗𝐈𝐂𝐑𝐈𝐌𝐈𝐍𝐀𝐋Where stories live. Discover now