Ангидаа ангийнхантайгаа цуг удахгүй болох баярын талаар ярилцаж байтал нэг хүүхэд утас руугаа харсан чигтээ ангиар нэг орилж орхив. Бүгд тэр хүүхэд рүү анхаарлаа хандуултал "Хөөе, сургуулийн групп руу ордоо. Сонбэ нарын хооронд зодоон болоод байна" гэлээ. Хажууд сууж байсан охин групп руу ортол сургуулийн дээвэр дээр болж буй зодооныг шууд дамжуулж байв."Риан!!!Вонү сонбэ байна"
Хаёны хэлсэн үгэнд огол харайн ангийнхаа хаалгыг саван ангиас гарлаа. Гэмтэж л болохгүй юм шүү...
Дээвэр дээр гартал, хүүхдүүд олноороо шавчихсан дунд нь Вонү сонбэ мөн тэдний нөгөө ангийн Сүнён(Hoshi) сонбэ хоёр зогсож байв. Вонү сонбэгийн амнаас нь цус гоожих бөгөөд Сүнён сонбэгийн хацар бага зэрэг шалбарсан байв. Энэ хоёрыг юунаас болж ингэтлээ аймар зодолдож байгааг үнэхээр мэдэхгүй ч тэднийг болиулах хэн нэгэн үнэхээр алга уу...
Сүнён сонбэ Вонү сонбэг заамдаад авахаар нь сандран тэднийг болиулах санаатай гарах гэж байтал Жонхан намайг болиулан өөрөө тэдэн дээр очлоо.
"Болиоч ээ!!!! Та нар ч гэсэн тарцгаа"
Жонханы үгэнд хүүхдүүд ч таран тэр хоёр ч бие биенээсээ багагүй холдов.
"Риан Вонүг эмчийн өрөө рүү аваад яв"
Гэнэт л Вонү сонбэгийн гарыг надад өгөхөд нь зүрхний хэмнэл өгсөн, яаж амьсгалдгаа ч мартаж орхив. Вонү сонбэ бага зэрэг амьсгаадан над руу харж байв.
ad/yanaaa yanaa yanaa
YOU ARE READING
~내가 좋아하는 선배~
RomanceХолоос харах төдийхөн л хангалттай сэтгэлийг минь догдлуулдаг байсан.