Анги руугаа явж байтал Жонхан хаанаас ч юм гарч ирээд гарнаас татан, хүнгүй газарт очлоо. Юу болоод байгааг ч ойлгосон юмгүй Жонхан руу хартал тэр толгойгоороо цонх руу зангалаа."Вонү Еэран хоёр үерхэж байгаа!"
Сонссон зүйлдээ итгэж ядан дахин сайн хартал тэр хоёр хөтлөлцөөд сургууль руу орж ирж байв. Өчигдөрхөн надаас миний дуртай юмыг асууж байсан хүн өнөөдөр өөр охинтой хөтлөлцөөд явж байдаг...
"Хар дарсан зүүд юмсан!!..."
Гэхдээ надаас илүү уурлаж байгаа нь Жонхан байв. Тэр гартаа байсан хайрцагтай зүйлээ хогийн сав руу шидэж орхив.
"Энэ хүрээд дууслаа... чи ч тэр би ч тэр хоёулаа өнчин хайртайгаа үлдлээ..."
Надад хэлэх юм байсангүй. Үнэхээр бие биедээ хайртай бол бид хоёр яаж ч хичээж салгасан эргээд л хамтдаа байна шүү дээ. Жонхан түрүүлээд яваад өгөв. Сэтгэл санаа хоосрон, бие минь хөдөлж өгөхгүй гацаж орхив. Вонү сонбэг гэсэн сэтгэл минь яаж ч ийм зүйл харсан алга болохооргүй юм.
YOU ARE READING
~내가 좋아하는 선배~
RomanceХолоос харах төдийхөн л хангалттай сэтгэлийг минь догдлуулдаг байсан.