~셋~

416 54 0
                                    

Вонү сонбэтэй хэтэрхий ойрхон байгаа болохоор ч тэр үү зүрх минь гараад ирэх нь үү гэлтэй л хурдан хурдан цохилж байв. Эмчийн өрөөнд иртэл эмч байсангүй. Ширээн дээр нь цаас байх агаад, зарим нэгэн эмийг авахаар түр байхгүй байгаагаа бичсэн байв. 

"Эмчийг хүлээвэл мөдгүй юм шиг байна... чи миний шархыг цэвэрлээд өг."

Харц тулгаран, хэсэг юу хийхээ мэдэхгүй гацаж орхилоо. Вонү сонбэ ч тэр дахиж надад юм хэлсэнгүй, намайг ажиглангуй над руу харж байв. 

"ю-юу за"

Анхны тусламжийн хайрцгийг аван, Вонү ахын дэргэд очин суулаа. Шархыг нь цэвэрлэх санаатай, түүний нүүр лүү ойртлоо. Түүнээс нэг тийм миний дуртай үнэр үнэртэж байв. Нялуун ч биш, бүр сул ч биш. Нэг тийм... тааламжтай. 

"Хүн рүү харж чаддаг байжээ. "

Түүнийг гэнэт ам нээсэнд гайхан хартал бид дахин харц тулгарч орхив. Хэцүү шалгалтаа өгөх гэж байгаа юм шиг үнэхээр их догдолж, сандрах мэдрэмж төрж байв. Холоос л харж байсан энэ сайхан царайг ойроос харах боломж олдсонд талархаад баршгүй нь. 

"Надтай таархаараа л толгойгоо бөхийлгөөд, гүйгээд явчихдаг биздээ? Надаас айдаг юм уу?"

Намайг... арай өөрийг нь харж явдаг гэдгийг гадарласан... юм биш биздээ...


~내가 좋아하는 선배~Where stories live. Discover now