"Цаашдаа... надтай таарахдаа мэндэлж байгаарай"
Вонү сонбэ над руу мишээх аядаад эмчийн өрөөнөөс гараад явав. Зүрхэн дээрээ гараа тавин Вонү сонбэгийн тэр жижигхээн инээмсэглэлийг дахин дахин тархиндаа тоглууллаа. Өнөөдрийг утсан дээрээ тэмдэглээд жил болгон тэмдэглэх хэрэгтэй.
Эмчийн өрөөний хаалга нээгдэн, Жонхан ороод ирэв. Тэр манай нөгөө ангийн сурагч.
"Вонү сонбэ яасан?"
"Анги руугаа явсан...я-яасан?"
Жонхан гэнэт нүүрний минь өмнө тулаад ирэв. Гайхан нүдээ бүлтэлзүүлэн Жонханы нүд рүү харлаа.
Жонхан үл ялиг инээгээд "Яасан бэ? би анхны тусламжийн хайрцаг авсан юмаа"
Жонханыг холдоход, цэх зогсоод хоолойгоо заслаа.
"Чи... Вонү сонбэд сайн биздээ?"
ad/ yanaa yana
YOU ARE READING
~내가 좋아하는 선배~
RomanceХолоос харах төдийхөн л хангалттай сэтгэлийг минь догдлуулдаг байсан.