~일곱~

346 46 0
                                    


"Вонү сонбэ?!"

Өнөөдрөөс эхлээд би Вонү сонбэ руу ойртхоор шийдсэн. Жонхан ч тэр охинтойгоо өнөөдрөөс харилцаагаа гүнзгийрүүлхээр болсон.

"Сайн уу?"

Би толгой дохиод зөвхөн түүнд л зориулж бэлдсэн өглөөний цайгаа өглөө. Вонү сонбэ их гайхсан нүдээр харж байгаад авлаа. Түүнд таалагдана гэж найдаж байна.

"Таныг өглөөнийхөө цайг уугаагүй гардаг гэдгийг чинь мэднээ... тэгээд л хийж өгсөн юм"

Вонү сонбэ үл ялиг инээмсэглээд"баярлалаа" гэлээ. Энэ инээдийг харж чадна гэвэл өдөр бүр өглөөний цай бэлдэж ирсэн ч яахав.

Гэнэт Вонү сонбэ явахаа болин зогсоход нь ард нь явж байсан би түүний нурууг мөргөн зогслоо. Вонү сонбэ их сандарсан бололтой эргэж харан миний толгойноос барин, духыг минь сайтар харж байв. Бидний нүүр маш ойрхон байна...

"Зүгээр үү? Өвдөж байна уу?"

"Ү-үгүй ээ... хэхэ"

Вонү сонбэ болгоомжтой явж байхыг сануулаад түрүүлээд сургууль руу орчхов. Би улайсан хацраа дарсаар мөн араас нь орлоо.

~내가 좋아하는 선배~Where stories live. Discover now