Вонү сонбэ Еэран хоёр завсарлагаан болгоноор уулздаг. Вонү сонбэгийн ангийн гадаа очих бүрт Еэран аль хэдийнээ ирчихсэн, Вонү сонбэгийн мөрийг дэрлээд сууж байдаг.Өнөөдөр ч тэд хамтдаа байна.
••••
Сургуулийн спортын наадмын өдөр хаяанд иржээ. Анги ангиараа хүүхдүүд бэлдэж байгаа харагдав. Манай анги ч мөн бэлдхээр болон, бөөндөө хэн ямар төрөлд оролцхоо ярилцаж байв.
"Риан ямар төрөлд орох юм?"
"...би зүгээр хөгжөөн дэмжиж болохгүй юу?"
Ангийн хүүхдүүд над руу харж харж байснаа ангийн дарга руу харцгаалаа.
"Окэй, хөлөө холбоод уралдах гүйлтэнд орууллаа."
Гайхан ангийн дарга руу нээрээ юу гэх аязтай хартал тэр өөдөөс зүгээр л инээлээ. Хөлөө холбоод гүйнэ ч гэхшиг. Хэнтэй гүйх юм бол.
"Энэ удаагийн тэмцээнд шинэ өөрчлөлт орсон! Дээд үе доод үе хамтарч нэг баг болно. Одоо сугална! "
Ангийнхан шивэр авир хийн, харж явдаг хүнтэй нь тэр хүнтэйгээ нэг баг болохыг хүсэх аж. Тэдэнд битүүхэн атаархаж байв.
Сугалах ээлж ирэн, шууд нэгийг аван хартал шар гэсэн байв. Шар багийнхаа олон очтол, Жонхан байв.
"Ө, чи бас шар юмуу?"
Би толгой дохилоо. Жонхан юу ч болоогүй юм шиг их л сэргэлэн цовоо надтай юм ярих аж.
YOU ARE READING
~내가 좋아하는 선배~
RomanceХолоос харах төдийхөн л хангалттай сэтгэлийг минь догдлуулдаг байсан.