"Энэ хацран дээр чинь..."Вонү сонбэ гараараа хацрыг минь зөөлөн илээд над руу харан, харц тулгарчихав. Харах төдийд л гараад ирэх нь үү гэлтэй цохилдог зүрх минь энэ удаад цохилхоо больчих шиг болов. Чих халуу дүүгэн, хацар улайж байгаа нь мэдрэгдэж байв.
"... Гэхдээ сонбэ... Еэрин та хоёр... с-салчихсан юмуу? ... үгүй э, нөгөө сүүлийн үед та хоёр цуг явж ерөөсөө харагдахгүй байхаар нь л..."
Өдөржин шөнөжин бодож явсан асуултаа арай хийж зориг гарган асууж орхив. Вонү сонбэ үл ялиг санаа алдаад толгой дохилоо. Надаас харцаа буруулан, газар ширтэж эхлэв.
100%!
Вонү сонбэ Еэринд 100% сайн.
"... Еэринийг миний хайж байгаа хүн мөн гэж бодсон юм. "
Гайхан Вонү сонбэ руу хартал "Тэр биш байна лээ. Миний хайж байсан хүн" гээд учир битүүлэг инээмсэглэл тодрууллаа.
YOU ARE READING
~내가 좋아하는 선배~
RomanceХолоос харах төдийхөн л хангалттай сэтгэлийг минь догдлуулдаг байсан.