~여섯~

358 48 0
                                    


"Еэран аа!"

Анх удаа...Вонү сонбэгийн ингэж инээж байгааг анх удаа харж байна. Тэгээд тэр инээсэн шалтгаан нь энэ жижигхэн хэрнээ үзэсгэлэнтэй охиноос болж байгаа нь, анх удаа.

"Хэцүү байгаа биз?"

Жонхан руу хартал тэр, өнөө охин руу харж байв. Надтай тохиролцох гэсэн шалтгаан нь, энэ хоёрыг салгах л юм байна.

"..хайртай хүнээ харсаар байгаад алдах хамгийн хэцүү нь... Риан, Вонү сонбэ Еэран хоёрын харилцаа хэт гүнзгий биш байгаа дээр хоёулаа салгая..."

Жонханы харц, үнэхээр шийдчихсэн байв. Энэ харц нь тэр Еэран гэх охинд ямар их хайртайг нь батлах шиг.

Энэ үнэхээр буруу үйлдэл ч гэлээ... нүдэн дээрээ Вонү сонбэг алдахыг хүсэхгүй байна. Ядаж оролдож үзээд хаягдах минь.

"Хэзээнээс эхлэх юм?"

"Маргааш өглөөнөөс!!"

Ad/ Jeonghan ii tolowlogoo butexq bol yana

~내가 좋아하는 선배~Where stories live. Discover now