"Чи энд юу хийж байгаа юм? "Вонү сонбэ байсангүй. Харин түүний оронд өмнө нь үерхэж байсан найз залуу маань зогсож байсан юм.
"Би байхаар яачхаад байгаа юм? Чи намайг ирнэ гэж бодоогүй юмуу?"
"Тэр цаасыг чи өгсөн юмуу?"
Тэр толгой дохилоо. Түүнтэй яриад байх юм байхгүй учир бушуу баяртай гэсэн болчихоод эргэтэл тэр гарнаас татан зогсоолоо. Салаад хэр удаж байгаа билээ дээ гэнэт гарч ирснээ ингэж гэнэ. Яах гээд байдаг байнаа.
Гэнэт над руу ойртон чихэнд "Хоёулаа дахиад шинээр эхлэе! Би чамд хайртай хэвээрээ" гэж шивнэн хэллээ. Юу ч хэлэлгүй холдон эргэж хартал Вонү сонбэ зогсож байв. Тэр юу ч хэлэлгүй зүгээр л инээмсэглээд гараа даллав.
Ad/ sunjpuulax ni mnii hobby ymda ahahaa
YOU ARE READING
~내가 좋아하는 선배~
RomanceХолоос харах төдийхөн л хангалттай сэтгэлийг минь догдлуулдаг байсан.