Бүжгийн заалны ая нэлээн чангарч түүнтэй зэрэгцэн пүүзний ул шалтай зууран муухай чимээ гаргана.
Хөлсөө урсган бүжиглэх залуус ая дуусах үед дор дороо амьсгаадан газар унав.
Бусад нь сууж амарч байхад урт хар үстэй залуу хөгжмөө дахин эхлүүлээд хөмсгөө зангидсаар бүжгээ давтана.
"Өнөөдөр ширүүн байх чинь? Юу болоов?"
"Чи л мэдэхгүй байв гэж"
Өөрөөс нь багахан эмээх түүний найз мушилзах аядан хөгжимийг нь султгаад "Бас л муудалцаа юу?"
"Таарахгүй нь бололтой. Салах гэж байгаа"
"Айн?"
"Өнөө орой гэрлэлтээ цуцлуулна гэж байна аа"
"Бүр үү? Яаж байгаа юм?"
"Бүгдийг нь тайлбарлах ёстой юм уу?"
_
"Уучлаарай. Угаасаа л цаг барьж сураагүй хүн байгаа юм"
Ширээн дээр салах өргөдөл гэсэн гарчигтай цаас байх бөгөөд Кан Тэхён гэсэн нэрнийх нь доор гарын үсэг зурагдаж нөгөө тал нь хоосон хэвээр байлаа.
Утас нь ч холбогдохгүй өөрөө ч байхгүй байгаад нь Тэхён багахан бухимдаж байв.
Тэгээд утас нь дуугарах үед салах гэж буй нөхөр нь гэж бодон харвал танихгүй дугаар байх аж.
"За Кан Тэхён сонсож байна.... Тийм ээ мөн.... Яасаан?!"
Тэхён утсаа салган сандлын ар дээр тохсон хүрэмээ шүүрч аваад яарсаар машин руугаа гүйв.
"Чүэ Бомгюгийн гэрийн хүн мөн үү?"
"Хисон эмнэлгээс ярьж байна аа. Чүэ Бомгю өнөө оройны 18 цаг 40 минутын орчимд авто осолд орсон. Та яаралтай ирэх хэрэгтэй байна"
- Зиаккк...! Амласан ёсоороо Тэгю♡

YOU ARE READING
𝐒𝐦𝐢𝐥𝐞 𝐅𝐨𝐫 𝐌𝐞ᵗᵍ |✔|
Fanfiction"Хэлснээр чинь... салцгаая! Дараа нь тухтайхан эмс хүүхнүүдтэйгээ хөөцөлдөнө биз" /2022.03.14/ - /2022.04.07/