3. Шин Рюжин

614 76 44
                                    

Танихгүй айлын хонхыг даран зогсохдоо яагаад ч юм уур нь хүрэх Тэхён тайрмал үстэй царайлаг охин хаалга тайлж өгөхийг харахдаа бүр ч ихээр бухимдана.

"Шин Рюжин гэж байгаа юу?"

"Би байна. Хэн бэ?"

Биш байгаасай гэж хүсэх ч харамсалтай нь мөн болж таарлаа.

"Чи... нэлээн хэдэн жилийн өмнө Чүэ Бомгютэй үерхэж байсан юм байна тийм үү?"

"Аан... Чүэ... Бомгю. Т-тийм ээ. Үерхэж байсан"

"Би тэрний нөхөр байгаа юм. Бомгю осолд ороод ой санамжаа алдчихсан. Одоо 15-17 насны хүүхэд болчихсон л гэсэн үг. Найз охиноо асуугаад намайг ч үзэхгүй байгаа. Чамайг л нэхээд байх юм"

"Юу яриад..."

"Ой санамжийг нь эргүүлж авч ирэхэд чи ч бас хэрэг байна"

"Юу ч гэсэн... ор л доо. Би ядаж хувцсаа солих хэрэгтэй"

Охин Тэхёныг дотогш оруулаад уух юм хийж өгөн цааш явав.

"Тэгээд би яах ёстой юм?"

Рюжин нааш цааш явж цүнхэндээ юм хийнгээ асуухад Тэхён "Ямартай ч эхлээд очицгооё. Дараа нь тодорхой болох байх"

_

Тэд Бомгюгийн хэвтэж байгаа өрөөний үүдэнд иржээ. Тэхён өнөө охиныг дотогш оруулахдаа ихээхэн эргэлзэж эцэст нь бууж өгөн хаалгыг татав.

"Рюжинаа!"

"Сайн уу? Бом-гю..."

Рюжин дурамжхан хариулчихаад орных нь дэргэдэх сандал дээр очин суулаа.

"Өчигдөрхөн уулзсан даа... Чи их өөр харагдаад байх юм"

Бомгю гайхан амандаа бувтнаж Рюжин эвгүй байдалтай чимээгүй суусаар л байв.

"Ямартай ч чи энд байж байгаарай. Би гарчихаад ирье"

Тэхён тэднийг хамтад нь үлдээн гадагш гарч гэрээрээ ороод хамт авахуулсан зарим нэг зураг, гэрлэлтийн гэрчилгээ, хуримын зурагныхаа жижиг хувилбарыг хүртэл цуглуулан буцаад гарав.

Бомгюд бүхнийг батлах өөр арга одоохондоо алга.

Нааш цааш явсаар байтал орой болж нар жаргах дөхсөн байлаа. Сая л нэг эмнэлэг дээр ирсэн Тэхён Бомгюгийн хэвтэж буй өрөөний үүдэнд ирэхэд хөгжилтэй инээд сонсогдож Шин Рюжины гар Бомгюгийн гартай нийлсэн байгааг тодхон харна.

Тэгээд таслаад орчихож чадсангүй чимээ намдахыг хүлээн хаалганы дэргэд хана налан суулаа

𝐒𝐦𝐢𝐥𝐞 𝐅𝐨𝐫 𝐌𝐞ᵗᵍ |✔|Where stories live. Discover now