"Хоцрох гээд байна шдээ тэнэгээ!"
Бомгю бухимдан үглэж Тэхён загнуулсаар гэрээсээ гарлаа.
"Ахаа ийшээ яваад өгөхгүй юу. Яараад байгаа болохоор хурдан явахыг хичээгээрэй"
Бомгю утсан дээрээсээ хаягийг нь харуулан жолооч ахад хэлээд урт амьсгаа аван хойш налав.
"Чи бид хоёр яагаад одоо болтол машингүй юм бэ?!"
"Мэдэхгүй ээ. Чи л алхах дуртай байсан шд"
"Тэглээ гээд..."
Бомгю хариугүй үглэх гэснээ амьсгаа аван өөрийгөө тайвшруулахыг хичээлээ.
"Ингэхэд Үён гэж яг хэн юм бэ?"
"Тэр... Аан! Нөгөө их дэлгүүрт орилоод байсан чанга дуутай тэр хүн"
"Аан..."
"Аан гэсэн үү? Тэгээд л болоо юу? Тэр үед чи намайг хардаагүй юу?!"
"Үгүй ээ, жаахан гайхсан"
Тэхён нэлээн тайван байгаа бололтой хэлэхэд Бомгю "Гайхсан? Бүр болоогүй жаахан? Чи ер нь-"
"Чи угаасаа тийм хурдан өөр хүнтэй болчих хүн биш шүү дээ. Би чамайг мэднэ"
"Юу гэнэ вэ? Надад чамаас өөр хүн олдохгүй юм шиг байна уу?"
"Та хоёр хосууд уу?"
Гэнэт жолооч хөгшнийг ингэж асуухад Тэхён "Тийм ээ. Гэр бүл байгаа юм"
"Энэ одооны хүүхдүүд үү. Байгалийн жам гэж тэс өөр болж дээ. Хүн гэдэг эр эм хоёр нийлж удмаа авч явдаг болохоос хоёр эр нийлэх ёс байдаггүй юмсан"
"Юу гэнэ ээ? Юу ярих гээд юу яриад байгаа юм?!"
"Та нар шиг хүмүүс яагаад олны өмнө ингээд ил яваад байдгийг ойлгохгүй нь. Би байсан бол ичээд гэрээсээ ч гарч чадахгүй байх байлаа"
"Яагаад бусдын амьдралд оролцоод хөндлөнгөөс шүүгээд байгаа юм? Танд ямар хамаатай гэж-"
"Одоо боль оо. Настай хүн байна шүү дээ. Хоёр өөр үед амьдраад ирсэн болохоор өөр бодолтой байгаа юм"
Ууртай байсан болоод ч тэр үү Бомгю тэр хөгшнийг барьж аваад зодоход ч бэлэн байлаа.
"Тэгсэн ч гэсэн дуугүй л ажлаа хийхгүй дундуур орж ирээд!"
_
Хэдийн хоцорсон гэж бодож байсан ч хараахан эхлээгүй байгаа арга ёслол Бомгюг нэлээн баярлуулах аж.
"Хоцорчихлоо л гэж бодож байлаа. Бурхан минь гэж!"
"Бүхэл бүтэн хагас цаг дутуу байхад хоцрох гэнэ шүү"

YOU ARE READING
𝐒𝐦𝐢𝐥𝐞 𝐅𝐨𝐫 𝐌𝐞ᵗᵍ |✔|
Fanfiction"Хэлснээр чинь... салцгаая! Дараа нь тухтайхан эмс хүүхнүүдтэйгээ хөөцөлдөнө биз" /2022.03.14/ - /2022.04.07/