"Чүэ Бомгю! Чүэ Бомгю хаана байна?!"
Тэхён эмнэлгийн үүдээр орилсоор орж ирэхэд нэг сувилагч эмэгтэй тосч аван зам заахдаа биеийн байдал өвчний түүхийг нь хэлж өгч байв.
"Хүндхэн хагалгаа болно байх"
6 цаг гаран шилэн хаалганы гадна суусны эцэст хаалга нээгджээ.
"Бомгю... сэргэнэ биз дээ?! Үхэхгүй биз дээ?"
Тэхён сандарсаар асуухад эмч мөрөн дээр нь хэд товшоод "Санаа зоволтгүй дээ. Хагалгаа амжилттай болсон. Мэдээ алдуулагчийн үйлчилгээ дуусахаар сэргэнэ"
Түүний үг Тэхёны санааг амраах шиг болон шууд л газар сөхрөн унав.
Өглөө нь
Одоо болтол унтаагүй Тэхён Бомгюгийн хуруу хөдөлж эхлэхийг анзааран өндийж ирэв.
"Бомгю! Сэрчихсэн үү?"
Бомгю зөөлөн толгой дохин түүн рүү харахад Тэхён эмч дуудахаар гүйн гарав.
"Ашгүй дээ..."
"Би яагаад эмнэлэгт байгаа юм бэ?"
Бомгю тэднийг таньж ядан харахдаа ийн асуухад эмчийн царай хачин болон "Чамайг хэн гэдэг вэ?"
"Чүэ Бомгю"
"Тэгвэл энэ хүнийг таних уу?"
Эмч Тэхёныг заан асуухад Бомгю толгой сэгсрэх нь тэр.
"Үнэхээр танихгүй байна уу?"
"Танихгүй ээ"
Тэхён гайхсаар гараас нь барьж аваад "Тэхён. Кан Тэхён байна шүү дээ Бомгю. Чиний нөхөр!"
"Та юу яриад байгаа юм бэ? Надад нөхөр байхгүй. Харин найз охин маань ирсэн үү? Санаа нь зовж байгаа байх даа?"
Энэ бүхэн яг хаанаас эхэлсэн бэ?
~•~○~•~
"Бас юу нь болохоо байчихав аа?!"
"Би ер нь чиний нөхөр мөн юм уу биш юм уу?!"
"Яачихаад байгаа юм бэ? Би хоцрох нь байна"
"Наад бүжиг чинь чухал юм уу, би чухал юм уу?"
"Тэд хүлээж байгаа. Яагаад ийм юман дээр уурлаад байдаг юм бэ?!"
"Чи ингээд л өглөө эрт гараал явчихдаг Бомгю! Тэгээд үргэлж оройтож ирдэг"
"Би ажлаа л хийж байна. Зүгээр хэрэгтэй хэрэггүй юм хийж гадуур тэнээгүй! Барьцаад байгаа бол чи ч гэсэн гар л даа. Хорьж цагдаагүй биз дээ?!"
YOU ARE READING
𝐒𝐦𝐢𝐥𝐞 𝐅𝐨𝐫 𝐌𝐞ᵗᵍ |✔|
Фанфик"Хэлснээр чинь... салцгаая! Дараа нь тухтайхан эмс хүүхнүүдтэйгээ хөөцөлдөнө биз" /2022.03.14/ - /2022.04.07/