14. Шалтгаан

453 56 42
                                    

Бомгюг зочны өрөөнд орж ирэхэд Арин цонхоор гадагш харан утсаар ярих бол Тэхён Ихёнтой тоглож харагдана.

"Ирчихсэн үү?"

Тэхён хүүг тэнд нь орхин том том алхсаар Бомгюг тэврэн авах аж.

"Уучлаарай. Би уурлах ёсгүй байсан юм"

Нэлээн гэмшсэн бололтой үг нь ч олигтой гарахгүй байсанд Бомгю зүгээр л нүдээ аниад хариу тэврэнэ.

"Яагаад тэнэг юм шиг энд унтаж байсан юм?"

"Хажуугаар чинь хэвтчихвэл уурлах юм шиг санагдаад"

"Ийм болохоор л чамайг тэнэг гээд байгаа юм шд"

Тэднийг учраа олж байх зуур Арин утсаар ярьж дууссан бололтой хажууд нь ирэн зогсжээ.

"Аан... Аринд чамд хэлэх юм байна гэсэн"

"Юу юм? Уучлал гуйх гэсэн бол хэрэггүй дээ. Чиний буруу гэхэд шүү дээ"

"Үгүй ээ нөгөө... Би хоёр хоног хол явах ажилтай болчихоод Ихёныг та хоёрт үлдээж болох уу гэх гээд"

"Юу?"

"Тэхёнд хэлсэн чинь чамаас асуух хэрэгтэй гэсэн болохоор хүлээж байлаа"

"Өөр үлдээчих газар байдаггүй юм уу?"

"Харин итгэж болох нь л та хоёр байсан юм"

_

Ганцхан хүүхэдтэй хэр нь хүүхдийн цэцэрлэг мэт гэр орон нь замбараагүйтэж Бомгю хаа сайгүй гүйнэ.

"Хөөе хүүхэд ээ? Унтах цаг чинь болчихож одоо унт"

Өдрийн 14 цаг өнгөрөх үеэр Бомгю арга ядахдаа л ийн үглэх аж.

"Ядаж байхад танай Тэхён ах чинь хаашаа орчихов доо"

Ихён зайрмаг идэх тун чиг дуртай ба Тэхён авч ирэхээр гарчээ.

Цаг ч явж өгөхгүй Бомгю ч хүүгийн ая эвийг олохгүй ёстой үзэж тарж байлаа.

"Хэчнээн уддаг хүн бэ?!"

"10 минут л болж байна шүү дээ. Тийм их удаагүй"

"Худлаа ярь! Чи бараг л бүтэн цаг боллоо"

"Цаг хар л даа. Би арван минутын өмнө л гарсан"

Тэднийг маргаж байх зуур гал тогоонд шил хагарах чимээ гарч хоёул сандарсаар тийш яарлаа.

Хүү аяга унагаад хагалчихжээ.

"Ихён, зүгээр үү? Гар хөлөө зүсчихээгүй биз?"

Тэхён түүнийг хагарсан шилнээс холдуулан гар хөлийг шалгаж үзээд санаа нь амарсан бололтой гүнзгий амьсгаа авав.

"Хар даа. Ах нь чиний дуртай шоколадтай зайрмаг авч ирсэн"

Хариугүй босож гүйх гэж байсан хүү тэр дороо томоотой болон зайрмагаа барин суулаа.

"Надад өгөхгүй юм уу?"

Тэхён үлдсэн нэгийг нь хөргөгчинд аваачаад хийчихсэнд Бомгю гайхсаар ийн асуув.

"Энэ... Ихён дараа нь сахилгагүйтвэл өгөх гээд нэг илүүг авчихсан юм"

"Хоёрын хоёр хүүхэд хүлээж байгааг мэдсээр байж нэгэнд нь л авчирсан гэх гээд байна уу даа?"

"Уучлаарай, чамайг горьдчихно гэж мэдсэнгүй"

"Горьдох? Би горьдоогүй"

"Тэгээд яасан юм?"

"Горьдоогүй гээд байна. Зүгээр л... зайрмаг идмээр байсан юм"

"Чи шоколаданд дургүй шд"

"Үхмээр байгаа юм байх даа?"

_

"Ахаа дурлах гэж юу гэсэн үг юм?"

2 ахтайгаа хүүхэлдэйн кино үзэж суусан 7 наст гэнэт ийн асуув.

"Хэнээс ийм үг сонссон юм?"

"Ээж хэд хоногийн өмнө Шиа эгчтэй ярьж байхыг сонссон юм"

"Ямар яриа?"

"Ээж "Би Кан Тэхёнд дурлачихсан юм шиг байна" гээд байсан"

Ихёныг ийн хэлсэнд Тэхён Бомгю хоёр хоёул хэдэх үггүйдэн бие бие рүүгээ харав.

"Ээж нь үнэхээр тэгж хэлээ юу? Буруу сонссониюм биш биз?"

"Үгүй ээ, яг тэгж хэлсэн"

Тайван сууж байсан Бомгю бухимдсан бололтой босоод явчихсанд Тэхён санаа алдсаар Ихён руу харлаа.

"Ихён, эндээ ингээд сууж байгаарай. Ах удахгүй эргээд ирнэ за юу?"

"За"

Тэхён түүнийг зочны өрөөнд орхин Бомгюгийн араас очоод дэргэд нь суув.

"Уурлачихсан уу?"

Бомгю уурлахаараа яадаг яг тэр байдлаараа хувцастайгаа хөнжилдөө орон хэвтжээ.

"Би түүнд дурлаагүй байхад л болно шүү дээ"

"Чи ч гэсэн Аринд юу ч үгүй биш шүү дээ Тэхёнаа"

"Юу... гэсэн үг юм?"

Бомгю өндийж суун түүн рүү хараад "Чи Арин эсвэл Ихён гэвэл татгалзаж чаддаггүй. Чамайг аварсан. Би сайн мэднэ. Гэхдээ Арин зүгээр л эмч шүү дээ. Чи эдгэрээд хэдийн хоёр сар өнгөрчихсөн. Эдгээж өгсөн гээд ингээд ойр дотно байгаад байдаг юм бол тэр өөр хүмүүстэй дотно байж болох л байсан. Гэтэл ганц ойр байгаа нь чи л байна"

"Бомгю-"

"Арин хүүхэдтэйгээ хамт чамд наалдчихаад байгаа нь надад үнэхээр таалагдахгүй байна Тэхёнаа. Одоо ингээд тэрнээс холдчихож болохгүй юу?"

"Уучлаарай. Надад түүнээс холдож болохгүй шалтгаан байгаа юм"

Шалтгааных нь талаар таамаг байна уу?😀

𝐒𝐦𝐢𝐥𝐞 𝐅𝐨𝐫 𝐌𝐞ᵗᵍ |✔|Where stories live. Discover now