Харанхуй болсон хойно Ёнжүны гэрт орж ирэх Бомгю санаа алдсаар зочны өрөөний буйдан дээр хүндхэн суулаа.
"Үён хаачсан юм?"
"Сан гэнэ үү? Тэр нь аваад явсан"
"Эвлэрчихжээ? Сайн юм болж. Чих амрахгүй байсан юм"
Ёнжүн инээд алдсаар хэлэхэд Бомгю нэг л зүгт гөлрөн суусаар л байв.
"Бүтэлгүйтчихсэн үү?"
Бомгюг хариу үл хэлсэнд Ёнжүн толгой дохих шиг болон "Тийм дээ... Юу бодож чамайг Үёнд даатгасан юм бол доо"
Бомгю суусаар л байв. Ямар нэг царайны хувиралгүй, хөдөлгөөн ч хийхгүй зөвхөн нүдээ л цавчина.
"Хоол идэх үү?"
"Унтлаа"
Маргааш өглөө л Үён орилсоор орж ирэн бөөн юм болж байж Бомгюг чирсээр гарчээ.
Өнөөх л их дэлгүүр. Аль давхраар яваад Тэхён харагдсангүй. Харин хулгайд сэрдэгдэж орхисон юм.
Яагаад гэж үү? Элдэв юмны араар нуугдаж гэтээд байхаар хэн сэжиглэхгүй байх юм?
"Тээр! Бид хоёр хүн хайж байсан гэж хэлээд байхад!"
Биеийг нь нэгжиж камерын бичлэг хүртэл шүүж үзсэний дараа гэмгүй гэдгийг нь мэдсэн хамгаалалтынхан уучлал гуйн тэднийг гаргав.
"Юу вэ харин! Хулгай хийчихээр амьтад шиг харагдаад байна уу?!"
Үён буцаад орчих шахан хашгичиж Бомгю амыг нь даран цааш чирнэ.
"Кан Тэхён менежер өнөөдөр ирээгүй юи уу?"
"Ирсээн. Юмаа аваад явсан"
"Яах гэж?"
"Кан менежер ажлаасаа гарч байгаа гэсэн байх"
Захирлын нарийн бичиг эмэгтэй ингэж хэлэн өрөө рүүгээ ороход нөгөө хоёр юу ч үгүй болж хоцорчээ.
"Яах уу?"
"Яах юу байхав? Больё"
Хэдэн сарын дараа Бомгю бүжгийн заалнаас гарч булан эргэхдээ нэг жаахан хүүтэй мөргөлдөн унагааж орхих нь тэр.
Хүү гялс босч ирэн хувцсаа гөвөөд "Уучлаарай ахаа. Харсангүй"
"Үгүй дээ. Ах нь л чамайг харсангүй. Хэнтэй яваа юм? Хүргээд өгье"
"Ээжийн найз залуутай нуугдаж тоглож байсан юм. Ахаа нуугдахад туслаач"
"Алив"
Бомгю хүүг араараа нуугаад утсаа оролдон зогслоо.
"Ихёнаа!"
Хайж байгаа хүн бололтой нэг залуу урдуур нь гүйн өнгөрөхдөө "Уучлаарай. Энүүгээр 6 настай хүүхэд гүйгээгүй биз?"
Танил хоолой сонсохдоо Бомгю шууд л царай руу нь эгцлэн харав.
'Тэхён...'
"Үгүй ээ харагдаагүй"
Таньсан хэр нь таниагүй мэт дүр эсгэн толгой сэгсрэх тэр нүдэндээ цийлэгнэх нулимсаа харуулахгүйг хичээн буруу харав.
Тэхён ч цааш гүйн алга боллоо.
"Ахаа та уйлаад байгаа юм уу?"
Өнөөх хүү Бомгюгийн нулимсыг харахдаа ингэж асуухад Бомгю толгой сэгсрээд "Хог л орчих шиг боллоо. Ах нь уйлаагүй ээ"
"Ихён! Барьсан даа!"
Гэнэт гарч ирсэн Тэхён хүүг тэвэрч аван эрхлүүлсээр цааш явж одоход Бомгю тэр дор нь нулимсаа зөнд нь орхиж газар суув.
Уурлах уу? эсвэл Гомдох уу? Бомгю голд гацаж Тэхёны зүг харсаар л байв.
'Эр хүн л юм чинь эмэгтэй хүн хайрлаж хүүхэдтэй болохыг хүснэ шүү дээ' Бомгю өөртөө ингэж шивнээд гэр лүүгээ алхлаа.
Буруутгаж үзэн ядахыг хүсэх тусам буруугүй мэт санагдах тэрний хүсч буй нэгэн нь байж чадахгүй байгаадаа өөрийгөө хараахаас өөрийгөө хийсэнгүй.
_
Нэг жилийн дараа.
"Хөөе! Өнөөдөр ирнэ шүү! Бүгд ирнэ шүү!"
Үёны хоолой үүдний танхим дүүргэж чихтэй бүхэн сонсох аж.
Очихгүй бол Үён дараа нь гомдоод тоохоо байчихдаг учир аргагүйн эрхэнд бүгд очдог байлаа.
"Алив уугаарай!"
Шар айраг хундагалан ээлж дараалан уусаар л байв.
"За одоо! Тоглоомоо тоглоно!"
Үён ширээн дээрх элдэв хог хэрэггүй юу л байна цэвэрлүүлээд ширээ сулраад ирэх үед хоосон шил аван эргүүллээ.
"За алив! Үнэн үү? Шийтгэл үү?"
"Шийтгэл"
"За тэгвэл! Бүгд нүдээ аньчих! Энэ дотроос өөрийнхөө сайн хүнийг очоод тэврээрэй"
Тоглоомыг удирдах Үён бүгдийнх нь нүдийг даруулав. Хэдэн секундийн дараа Бомгюгийн биеийг дулаан тэврэлт бүчин авч дараа нь хүйт оргив.
Үён удирдаж байгаа учир хэн нэгэн харахаас сэргийлж ганцаараа нүдээ аниагүй байсан тул тэднийг харан жуумалзах аж. Болчихсон гэх дуугаар бүгд гараа нүднээсээ салгалаа.
"Дараагийнх нь!"
Энэ маягаар шил олон удаа эргэж сүүлдээ хагарах нь тэр.
Бяцхан үдэшлэг маягийн зүйл дуусах шатандаа орж эхнээсээ явж эхэллээ.
"Түрүү Сүбинийг намайг тэврээсэй гэж ямар их хүссэн гээч..."
Ёнжүн Бомгютэй хамт буцан алхаж байхдаа санаа алдсаар ийн хэлэв.
"Чи Сүбинд сайн юм уу?"
"Тийм ээ... Удаж байгаа"
Энэ хэдийгээ хэдэн тийш нь холбоод өгье хха
YOU ARE READING
𝐒𝐦𝐢𝐥𝐞 𝐅𝐨𝐫 𝐌𝐞ᵗᵍ |✔|
Fanfiction"Хэлснээр чинь... салцгаая! Дараа нь тухтайхан эмс хүүхнүүдтэйгээ хөөцөлдөнө биз" /2022.03.14/ - /2022.04.07/